Өнөөдрийн оруулсан хөрөнгө оруулалт маргаашийн ногоон ирээдүй
- Words
- 396
- Chars
- 2961
- AI summary
- Yes
The "One Billion Trees" fund has handed over its first completed projects, which turned outdoor areas at state-owned schools, kindergartens, hospitals and care homes into green spaces. The fund was established in 2022 jointly by people from the banking sector. In 2023 it selected its first projects, focused on outdoor areas at state-owned schools, kindergartens, hospitals and care homes and described as child-friendly.
Тэрбум мод сан санхүүжүүлэн хэрэгжүүлсэн төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрын гадна талбайг ногоон байгууламжтай болгосон анхны төслүүдээ хүлээлгэн өглөө. Банкны салбарынхан хамтран “Тэрбум мод сан”-г 2022 онд байгуулсан. Сан анхны төслүүдээ 2023 онд сонгон шалгаруулж, төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрын гадна талбайг хүүхдэд ээлтэй, аюулгүй ногоон байгууламжтай болгох ажлаар эхлүүлж байжээ. Төсөл хэрэгжүүлэх газраа сонгохдоо хотын төвөөс харьцангуй алслагдсан, төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг нь шийдсэн ч гадна талбайг нь тохижуулалгүй орхисон гээд үнэхээр санхүүжилт гаргах шаардлагатай сургууль, цэцэрлэгийг сонгосон. Хөрөнгө оруулалтыг 100 хувь үр дүнтэй байлгах үүднээс ойжуулалт, хот тохижилтын мэргэжлийн байгууллагаар 3 жилийн хугацаатай гэрээ байгуулан гүйцэтгүүлж, тарьсан мод нь орчиндоо дасан, цаашид ямар ч асуудалгүй ургах нөхцөл бүрдсэн тул ийнхүү сургууль, цэцэрлэгт нь хүлээлгэн өгч, төслөө хааж байна. Чиглэл-1 буюу Төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрын гаднах талбайг ногоон байгууламжтай болгох төслийн хүрээнд: Төсөлд хамрагдсан төрийн өмчийн 42 сургууль, цэцэрлэгт...
Open article