⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Цагаачлалыг хүчтэй эсэргүүцэх болсон Өмнөд Африкт 50 орчим хүн бүлэглэн гадаадын нэг иргэний амийг хөнөөжээ

ikon.mn ·Mongolia ·
Words
401
Chars
2898
AI summary
Yes
Full story

Police in Durban, South Africa, reported that a foreign citizen was beaten to death by a group of about 50 people. The man, aged 30 to 40 and not yet identified, was walking in the street when two people first provoked him, after which a larger crowd surrounded and attacked him. The killing came amid strong opposition to immigration in South Africa.

Өмнөд Африкийн Дурбан хотод гадаадын нэг иргэн 50 орчим хүнтэй бүлэгт зодуулж амиа алдсан тухай тус хотын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр 30-аас 40 орчим настай, одоогоор хэн болох нь тогтоогдоогүй уг эрэгтэйг гудамжаар явж байхад эхлээд хоёр хүн өдөж хоргоосон бөгөөд дараа нь олон тооны хүн түүнийг бүслэн зодож эхэлсэн байна. Хохирогч хэргийн газарт нас баржээ. Цагдаагийнхан уг хэргийг хүн амины хэрэг гэж үзэн шалгаж эхэлсэн боловч хэрэг үйлдэх болсон шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна. Уг аллага нь энэ онд Өмнөд Африк даяар өрнөж, зарим тохиолдолд хүчирхийллийн хэлбэрт шилжих болсон цагаачдын эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөний нэг хэсэг байж магадгүй юм. Энэ сарын эхээр Дурбан хот болон Йоханнесбург хотын ойролцоох Совето дүүрэгт гадаадын иргэдийн эзэмшдэг дэлгүүр, автомашинуудыг шатаасан хэргүүд гарч байв. Мужийн цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Роберт Нетшиунда хэвлэлд өгсөн ярилцлагадаа Дурбан хотод гарсан аллагын шалтгааны талаар одоогоор таамаг дэвшүүлэх боломжгүй бөгөөд баттай мэдээлэл олдох үед олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэх өгөхөө амлажээ. Засгийн газрын зүгээс эсэргүүцэгчдийг тайван замаар асуудлаа шийдвэрлэхийг уриалж буй хэдий ч ца...

Open article