⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Цас идэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг анхааруулав

ikon.mn ·Mongolia ·
Words
123
Chars
865
AI summary
Yes
Full story

The Capital City Health Department warned that children have been eating snow stuck to tree branches and other objects around schools, and that this poses health risks. Although outdoor snow may look clean, it can carry intestinal infections, food poisoning, and viral infections, the department said. Eating it can lead to stomach pain, diarrhea, and vomiting.

Сургуулийн орчимд хүүхдүүд модны мөчир болон бусад эд зүйлс дээр тогтсон цасыг идэх тохиолдол гарч буй. Энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас анхаарууллаа. Гадаа орсон цас цэвэр мэт харагдавч эрүүл ахуйн хувьд дараах сөрөг үр дагавартай байна. Гэдэсний халдвар, хоолны хордлого, вирусийн халдварт өртөх Цас идсэнээр хэвлийн өвдөлт, суулгалт, бөөлжих зэрэг ходоод, гэдэсний шинж тэмдэг илэрч болно. Хүйтэн цасны улмаас биеийн хамгаалах чадвар буурч, дархлаа суларна. Бохирдсон цасанд агуулагдах бактери мөөгөнцөр, шимэгч хорхойг халдварлуулдаг тул цас идэж болохгүй гэв. Цаг уурын байгууллагаас тайлбарласнаар агаар дахь усны уур хөлдөж, зургаан өнцөгт мөстөн талст хэлбэртэйгээр газарт унахыг цас орох үзэгдэл гэдэг байна. 12 цаг буюу түүнээс доош хугацаанд 10 мм болон түүнээс их хэмжээтэй цас орохыг гамшигт үзэгдэл гэж нэрлэдэг аж.

Open article