⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Жэймс Бондын дүрийг бүтээх дараагийн жүжигчнийг энэ амралтын өдрүүдэд шалгаруулна

ikon.mn ·Mongolia ·
Words
523
Chars
3680
AI summary
Yes
Full story

The search for the next James Bond is reportedly in its final stage. A small group of selected actors will take part in casting this weekend for the role of the British spy 007, according to sources. Hollywood Reporter and Variety, citing multiple sources, named Callum Turner and Slow Horses star Jack Lowden among the actors in contention.

Дараагийн Жэймс Бондыг тодруулах үйл явц эцсийн шатандаа орж байгааг эх сурвалжууд мэдээлжээ. Эдгээрээс үзвэл энэ амралтын өдрүүдэд цөөн тооны сонгогдсон жүжигчид Британийн тагнуул 007-гийн дүрд тоглохоор шалгаруулалтад оролцох юм байна. "Hollywood Reporter" болон "Variety" сэтгүүлүүдийн хэд хэдэн эх сурвалжаас эш татан мэдээлснээр Каллум Тернер, "Slow Horses" цувралын од Жэк Лауден зэрэг жүжигчид энэ амралтын өдрүүдэд Лондон хотод шалгуулахаар камерын өмнө зогсох ажээ. Шалгаруулалт үндсэндээ гурван хэсгээс бүрдэх бөгөөд үүнд тусгай үзүүлбэр, камерын өмнөх төрх, мөн харилцан ярианы гүйцэтгэл багтаж байгаа гэнэ. 2021 онд гарсан "No Time to Die" киноны дараа Даниэл Крэйгийн орхисон уг дүрд нийт 3-5 жүжигчин өрсөлдөж байгаа гэх мэдээлэл байна. "Hollywood Reporter"-ийн зарим таамгаас зөрүүтэй мэдээлснээр "Sinners" киноны Жэк О'Коннелл, "Wuthering Heights" киноны од Жэйкоб Элорди нар энэхүү шалгаруулалтад оролцохгүй гэнэ. “Dune" киноны найруулагч Дэни Вильнёв алдарт Бондын цувралын дараагийн киног найруулахаар болсон юм. Уг цувралын эрхийг "Amazon MGM" студи 2022 онд $8.45 тэрбумаар худалдаж авч байв. Харин киноны зохиолыг "Peaky Blinders" цувралын зохиолч Стивен Найт бичихээр болсон юм...

Open article