Мөрөөдөлдөө хүрэх зай – 0 км
- Words
- 267
- Chars
- 1987
- AI summary
- Yes
Mobicom Group handed over the final digital classroom of this year’s Smart Education project to School No. 5 in Sumber soum, Govisumber aimag, as part of its 30th anniversary. With this, 30 digital classrooms have been established across Mongolia’s 21 aimags and nine districts of the capital. The project is meant to bring learning and development opportunities closer to thousands of Mongolian students. It began in 2021 during the pandemic to support online lessons.
МОНГОЛЫН МЯНГА МЯНГАН СУРАГЧ 30 ДИЖИТАЛ АНГИТАЙ БОЛЛОО Мобиком групп 30 жилийн ойн хүрээнд “Smart Education” төслийнхөө энэ жилийн сүүлийн дижитал ангийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар сургуульд хүлээлгэн өглөө. Ингэснээр Монголын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт нийт 30 дижитал анги байгуулж, хүүхдүүдийн сурах, хөгжих боломжийг ойртууллаа. Анх 2021 онд цар тахлын үеэр цахим хичээлдээ хамрагдахад хүндрэлтэй байсан сурагчдыг гар утас, датагаар хангахаас эхэлсэн “Smart Education” төсөл жилээс жилд өргөжсөөр өдгөө өндөр хурдны интернэт, зөөврийн компьютер, ухаалаг дэлгэц бүхий дижитал ангиудаар дамжуулан хүүхдүүдэд шинэ технологи ашиглаж, бие даан суралцах боломжийг бүрдүүлж байна. Зургаан жилийн хугацаанд тус төсөл Монгол орон даяар 60 мянга гаруй сурагч, 2,500 гаруй багшид хүрч чадлаа. Ийнхүү Мобиком групп 30 жилийн ойгоороо хэрэглэгчидтэйгээ хамт Монголын мянга мянган сурагчийн суралцах орчин, нөхцөлийг сайжруулж, 30 дижитал анги байгуулах зорилгоо биелүүллээ. МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРЭХ ЗАМЫГ ХАМТДАА ОЙРТУУЛЪЯ 30 дахь дижитал ангиа хүлээлгэн өгсөн ч “Smart Education” төслийн ажил үүгээр зогсохгүй. Энэ жил “Мөрөөдөлдөө хүрэх зай — 0 км” уриан дор хэрэгжсэн төслийн хүрээнд төвийн боло...
Open article