Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг ₮3.5 саяд хүргэхийг дахин шаардлаа
- Words
- 234
- Chars
- 1772
- AI summary
- Yes
Health-sector workers are again demanding that their base salary be raised to 3.5 million tugriks. The Mongolian Trade Union Confederation held a briefing to demand that the government settle the pay increase in line with an agreement. The head of the Mongolian Health Workers' Trade Union Confederation, Ch. Narentuya, said the demand was not something entirely new and referred to 2025.
Цалин хөлсний нэмэгдлийг хэлэлцээрийн дагуу шийдвэрлэхийг Засгийн газраас шаардаж МҮЭХ-ноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын цалин урамшуулалтай холбоотойгоор Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭМАҮЭХ)-ны дарга Ч.Нарантуяа дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр "Бид цоо шинэ зүйл шаардаагүй. Өнгөрсөн 2025 оны өдийд Сүхбаатарын талбайд урт удаан хугацааны тэмцэл хөдөлгөөн хийсэн. Эмч ажилчид ажил хаяхад нэг өдөр дутуу байхад Засгийн газрын холбогдох сайд нар хүлээн авч уулзаж, салбарын нэмэлт хэлэлцээрийг байгуулсан байдаг. Нэмэлт хэлэлцээрээр 2026 онд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг 75 хувиар нэмэгдүүлэх тохиролцоонд хүрсэн. Нэгдүгээр сарын 1-нээс 30 хувиар үндсэн цалинг нэмэгдүүлж наймдугаар сарын 1-нээс сар бүр есөн хувиар нэмэгдүүлж оны эцэст 75 хувь хүрэх ёстой байсан. Гэтэл наймдугаар сараас эхлэн олгох ёстой есөн хувийн нэмэгдэл цалинг өнөөдрийг хүртэл өгсөнгүй. Тэр байтугай "2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэнэ" гэж хэлэлцээрийн заалтад тусгасан байдаг. Хамтын хэлэлцээрийн энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд болон Засг...
Open article