⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхгүй. Одоо ингээд “ямар ч зовлонгүй” боллоо

ikon.mn ·Mongolia ·
Words
545
Chars
3861
AI summary
Yes
Full story

Prime Minister N. Uchral said infrastructure projects will not be financed with Oyu Tolgoi dividends and said the situation was now without any trouble. The government withdrew from Parliament a draft law that would have used two trillion tugriks of Oyu Tolgoi dividends to fund social and basic infrastructure projects, including CHP-VI and heating stations in 10 provinces. Uchral briefed journalists at the State Palace on the issue. He said the investors' agreement had not changed in 17 years.

Засгийн газар Оюутолгойн ногдол ашгийн хоёр их наяд төгрөгөөр ДЦС-VI болон 10 аймгийн дулааны станц гэх мэт нийгмийн болон суурь дэд бүтцийн төслийн санхүүжүүлэх агуулгатай хуулийн төслөө УИХ-аас өнөөдөр татан авсан. Уг асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "17 жил хувь нийлүүлэгчдийн гэрээнд огт өөрчлөлт орж байгаагүй. 17 жилийн дараа Засгийн газар 30 их наяд төгрөгийн зардлыг бууруулах гэрээнд албан ёсоор хэлэлцээр дуусгаад гарын үсэг зурсан. Одоо гурван жил тутамд зээлийн хүүг ярьдаг болсон. 2037 оноос нааш ногдол ашиг байтугай "н" үсэг яригддаггүй байсан. Бид ногдол ашгийг 10 жилээр наашлуулж авахаар тохиролцоонд хүрсэн. Оюутолгойн ТУЗ-ийн даргатай хэлэлцээр хийсэн. Дараа нь Рио Тинто-ийн гүйцэтгэх захирал Монголд ирэхэд хэлэлцээр хийж, миний өрөөнд албан ёсоор мэдээлэл хийсэн. Ингэхдээ Оюутолгойн ногдол ашгийг 2027 оноос өгөхөө дахин баталгаажуулж буйгаа хэлсэн. Ногдол ашгийн хэдэн төгрөгийг ирэх жил авахаа тохиролцохын тулд ирэх оны төсөв дээр Оюутолгойн ногдол ашгийг тоогоор нь оруулаад батлуулсны дараа манай хуулийг дагах ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Нэгэн ногдол ашиг өгнө гэж тохирсон учраас бид тоогоо УИХ-аар алб...

Open article