⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Монгол-Финландын харилцаа: Түүх ба өнөө үе

ikon.mn ·Mongolia ·
Words
2835
Chars
21602
AI summary
Yes
Full story

The article examines the early history of Mongolian-Finnish relations and places Finnish scholar-diplomat Gustaf John Ramstedt (1873–1950) at its center. It says Ramstedt chose Asian studies at the University of Helsinki in 1893, earned a bachelor's degree in classical linguistics, and studied Sanskrit in 1895.

I. Mонгол, Финландын харилцааны торгон эх XX зууны эх үеийн Монгол, Финландын харилцааны түүхэнд нэрт дорно дахин судлаач монголч эрдэмтэн доктор дипломатч Густав Йон Рамстедт (Ramstedt, Gustaf John, 1873-1950) зүй ёсоор хүндтэй байрыг эзэлдэг билээ. Профессор Густав Рамстедт 1893 онд Хельсинкийн их сургуулийн Ази судлалын салбарыг сонгодог хэлзүйн ухаанаар бакалавр, 1895 онд санскрит хэл, түүний гүн ухаанаар мастерын зэрэг, Халх Монгол хэлний үйл үгийн тийн ялгалыг судалж, сайхь сэдвээр 1902 онд мөнхүү их сургуульд хэл шинжлэлийн ухаанаар докторын зэрэг тус тус амжилттай хамгаалжээ. Тэрбээр энэхүү нэн дорвилог бүтээлдээ монгол хэлний үйл үгийн бүтэц, өгүүлбэр зүйн талаар анх удаа тайлбар өгч, амьд монгол ярианы аялгууг галигласан байна. 1898-1912 онд Густав Йон Рамстедт тэрбээр дорно зүгт долоон удаа эрдэм шинжилгээний аяллаар явах цаг дор Монголын нутгаар 3 удаа (1898-1901, 1909, 1912) аялж, алтай судлалын талаар үнэлж баршгүй материал цуглуулжээ. Тэрбээр 1898-1901 онд Ижил мөрөн, Сибирь, Өвөр Байгаль, Монголын Алтайн хязгаар нутгаар эрдэм шинжилгээний аялал хийж, баялаг цуглуулга хуримтлуулж, Транс-Сибирийн төмөр замаар буцжээ. Доктор Густав Йон Рамстедт 1904-1905 онд Оросын газ...

Open article