⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

"Өнөөдрийн байдлаар дүүжин тээврийн тоормосны системийг туршиж байгаа юм"

ikon.mn ·Mongolia ·
Words
241
Chars
1876
AI summary
Yes
Full story

Testing has begun for a suspended transport service planned from Yarmag in Ulaanbaatar toward Kharkhorin. The project is currently testing its braking system, described as the most important system for emergency conditions. The tests check whether it stops reliably in dangerous situations and whether it stops cabins at the correct distance and smoothly during normal operation.

Улаанбаатар хотын Яармагаас Хархорин чиглэлд иргэдэд үйлчлэх дүүжин тээврийн туршилтын ажил эхлээд буй. Туршилтын явцын талаар "Өнөөдрийн байдлаар төслийн хамгийн чухал буюу онцгой нөхцөлд ажиллах тоормосны системийг туршиж байгаа юм. Энэ нь системийн аюултай нөхцөлд найдвартай зогсож байгаа эсэх, хэвийн ажиллагааны үед кабиныг зөв зайд, жигд зогсоож буй эсэх зэрэг хурд сааралтын үзүүлэлтүүдийг техникийн шаардлагатай харьцуулан аюулгүй байдлыг баталгаажуулдаг. Үүний дараа цахилгаан, автомат удирдлага болон хамгаалалтын системийн туршилтыг хийнэ. Тухайлбал хаалга бүрэн хаагдаагүй үед кабин хөдөлгөөн эхлүүлэхээс хамгаалагдсан эсэх, цахилгаан тасрах, мэдрэгч гэмтэх, удирдлагын систем алдаа заах үед аюулгүй төлөвт хэрхэн шилжиж байгааг шалгах бөгөөд энэ нь зөвхөн төхөөрөмж тус бүрийг бус, бүх хамгаалалт хоорондоо уялдаатай ажиллаж байгаа эсэхийг нягталдаг. Цаг агаарын онцгой нөхцөлд хэрхэн ажиллаж буйг нягтлах шалгалтыг үе шаттай явуулах бөгөөд кабины савлагаа, тулгуур болон тросстой шүргэлцэх эрсдэлийг үнэлэхээс гадна мөстөлт, цас болон хур тунадасны нөлөөт эрсдэлийг тооцож ажиллах юм" гэж Нийслэлийн Нэгдсэн Төслийн Удирдлагын Газраас(ННТУГ) мэдээллээ. Хамгийн чухал туршилт нь аваарын...

Open article