АНУ-ын тэргүүн хатагтайн зуучилснаар дайтагч талууд эзлэгдсэн Украины хотод гал зогсоох тохиролцоонд хүрчээ
- Words
- 301
- Chars
- 2223
- AI summary
- Yes
АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампийн зуучилснаар дайтаж буй талууд Украины өмнөд бүсийн Олешки хотод орон нутгийн хэмжээнд гал зогсоох тохиролцоонд хүрчээ. Цагаан ордон энэ тухай Баасан гарагт албан ёсоор мэдэгдсэн байна. Олешки бол Украин улсын өмнөд хэсэгт орших, өдгөө Оросын хяналтад буй хот юм. Тохиролцооны зорилго нь тус хотод хүмүүнлэгийн тусламж хүргэх, энгийн иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх боломж бүрдүүлэх явдал ажээ. Гал зогсоох хугацаа ирэх пүрэв гараг буюу аравдугаар сарын 29-нөөс эхлэн хэрэгжихөөр төлөвлөгдсөн байна. Энэ хугацаанд Орос, Украин хоёрын талын ажилтнууд хүмүүнлэгийн ажиллагааг хамтран зохион байгуулах юм байна. Ийм орон нутгийн тохиролцоо дайны төгсгөл биш ч иргэдийн амьдрах нөхцөлд эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцож байна. Меланиа Трампийн энэхүү зуучлал нь АНУ-ын дипломат оролцооны шинэ илрэл болж байгааг ажиглагчид дурдаж байна.
Украины өмнөд бүсэд оршдог, Оросын хяналтад буй Олешки хотод хүмүүнлэгийн тусламж хүргэх, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн хэмжээнд гал зогсоох тохиролцоонд хүрэхэд АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп зуучилсан тухай Цагаан ордон Баасан гарагт мэдээлжээ. Ирэх Пүрэв гараг буюу аравдугаар сарын 29-нөөс эхлэн Орос, Украины иргэний нийгмийн төлөөлөгчид Олешки хотод үлдсэн 2,000 орчим оршин суугчтай уулзаж, тэдэнд ямар тусламж хэрэгтэй байгааг тодорхойлох юм байна. Цагаан ордны мэдээлснээр тэнд үлдсэн хүмүүсийн дийлэнх нь ахмад настнууд бөгөөд мөн 50 орчим хүүхэд хотоос гарч чадаагүй байгаа гэнэ. Меланиа Трамп мэдэгдэлдээ "Нүүлгэн шилжүүлэх хүсэлтэй оршин суугчдад дэмжлэг үзүүлж, хүссэн газарт нь хүргэх тээврийн хэрэгслээр хангах болно. Тэдний зарим нь Орос руу, харин зарим нь Украин руу явахыг хүсэх байх гэж бодож байна" хэмээн дурджээ. Тэргүүн хатагтай өөрийнх нь оролцооны үр дүнд Орос, Украины талууд уг үйл явцын техникийн нөхцөлүүдийг хангах, тэр дундаа их хэмжээний тэсрэх бөмбөгөөр дүүрсэн замуудыг цэвэрлэхэд (минагүйжүүлэх) ажиллах багууд томилсныг мэдээлсэн байна. Кремль гал зогсоох тохиролцоонд хүрснийг баталгаажуулсан бөгөөд Орос, У...
Open article