Парисын ойролцоо гарсан зэвсэгт халдлагыг Макрон “арьс өнгөөр ялгаварласан, террорист үйлдэл” хэмээн буруутгав
- Words
- 449
- Chars
- 3223
- AI summary
- Yes
On Friday, a person opened fire from a car in a suburb of Paris, killing one person and wounding five. A 12-year-old girl was among the wounded and had been shot eight times. French President Macron called the incident a racially motivated terrorist attack.
Баасан гарагт Парисын захын дүүрэгт нэгэн этгээд машин дотроос гал нээсний улмаас нэг хүн амиа алдаж, таван хүн шархадсан байна. Шархдагсдын дунд найман удаа буудуулсан 12 настай охин байгаа бөгөөд Францын ерөнхийлөгч уг хэргийг "арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан шинжтэй террорист халдлага" гэж нэрлэжээ. Трапп хотын дарга Али Рабегийн мэдээлснээр уг этгээд Парисын баруун өмнөд захад орших ажилчдын хот болох Трапп болон хөрш зэргэлдээх Ла Верьер хотуудын гудамжаар машинтай явахдаа "цуст аллага үйлдэх зорилгоор тааралдсан хүмүүс рүү гал нээж" байсан гэнэ. Хохирогчдын ихэнх нь өөр улс орноос гаралтай хүмүүс байсан тул прокурорууд уг халдлага "арьс өнгө, угсаа гарал, үндэстний харьяалал, эсвэл шашин шүтлэг"-т чиглэсэн эсэхийг мөрдөн шалгаж эхэлжээ. Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон хэргийн газар буюу Трапп хотод очих үеэрээ "Өнөөдөр энд болсон явдал бол арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан шинжтэй террорист халдлага байлаа" гэж мэдэгдсэн байна. Тэрбээр цааш нь "Энэ бол эргэлтийн цэг юм. Учир нь манай иргэд, хүүхдүүдийг арьс өнгө, эсвэл шашин шүтлэгийнх нь улмаас хөнөөх зорилготой террорист халдлага анх удаа гарч байна" гэж хэлжээ. "Бүгд Найрамдах Улсын дотор үндэс сууриа тавьж буй, ...
Open article