Зэвсэгт дээрэмчдэд олзлогдсон цэргүүдээ аврахын тулд Эль Сальвадор улс тусгай хүчээ Хайти улсад илгээв
- Words
- 447
- Chars
- 3259
- AI summary
- Yes
El Salvador sent 100 special forces troops to Haiti on Thursday to rescue four of its military personnel who went missing after armed groups attacked them. President Nayib Bukele announced a special operation to recover the four aviation technicians.
Төв Америкийн Эль Сальвадор улс Пүрэв гарагт тусгай хүчний 100 цэргээ Хайти улсад илгээжээ. Тэдний зорилго нь саяхан зэвсэгт бүлэглэлүүдийн халдлагад өртөж, сураггүй алга болсон тус улсын дөрвөн цэргийн алба хаагчийг аврах явдал юм байна. Эль Сальвадорын ерөнхийлөгч Найиб Букеле нисэхийн техникийн дөрвөн мэргэжилтнээ аврах тусгай ажиллагааг эхлүүлж буйгаа зарлаж, Хаитийн зэвсэгт бүлэглэлийн толгойлогчдод хандан Креол хэлээр хатуу анхааруулга өгснөөс хойш нэг хоногийн дараа тусгай хүчнийхэн хөдөлжээ. "Бидэнд ганцхан зорилго бий: улсынхаа дөрвөн иргэнийг ямар ч гэмтэл бэртэлгүйгээр, амьд мэнд эх оронд нь авчрах. Бид Эль Сальвадор дахь гэмт хэргийн бүлэглэлүүдийг аль хэдийн дарж чадсан, та нарыг ч бас дарж чадна” хэмээн Лхагва гарагт Букеле сошиал хуудсандаа бичсэн юм. Букелегийн мэдээлснээр Хайтийн зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцэх НҮБ-ын дэмжлэгтэй хүчний бүрэлдэхүүнд багтаж байсан дээрх дөрвөн цэрэг Ням гарагт хүнс худалдаж авахаар явж байхдаа отолтод орж, барьцаалагдсан юм байна. НҮБ-ын зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцэх хүчин Пүрэв гарагийн орой товч мэдэгдэл гаргахдаа Эль Сальвадороос ирсэн "цэргийн бүлэг" халдлага болсон бүс нутагт "эрэн хайх болон аюулгүй байдлыг хангах ажиллагааг дэмж...
Open article