НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх
- Words
- 1815
- Chars
- 12987
- AI summary
- Yes
A geopolitics scholar's commentary is being re-presented to Mongolian readers in an enriched version. It refers to NATO's two countries, including Finland, which recently joined and has treated that as a national joy. The piece also says one country is now becoming an obvious enemy of NATO.
Геополитик судлаач-эрдэмтний өнцөг Өмнөх өчиг Уран сайхны мэдрэмжээрээ ямагт туйлширдаг монголчууддаа зориулж нэмж баяжуулан дахин толилуулж байна. Туйлшралыг чинь эерүүлэхээр (ялимгүй хэтрүүлэг шүү!) Монгол Төрийн тэргүүн НАТО-гийн хоёр улс (Нэг нь бүр саяхан элссэн гээч! Тэгж элссэнээ үндэснийхээ баяр бахдал болгож буй Финланд), одоо НАТО-гийн илт дайсан болчхоод буй бас нэг улс (Беларусь) руу Төрийн айлчлал хийж байна. Монгол Улс алинтай нь ч дайсагнахгүй Төвийг чанд сахиж байна гэдгээ дэлхий нийтэд дахин нотлон харуулж байна. НАТО-гийн цэргийн нэг том гүрэн ХБНГУ-тай стратегийн түншлэлээ бэхжүүлчихлээ, НАТО-гийн шинэхэн гишүүн Финландтай өмнөх түншлэлээ (Тэгш эрхтэй түншлэл-2011 он) нотлон баталгаажуулна. Монгол Улсын гуравдагч хөршийн хүрээ тэлж, бэхжиж байгаа нь энэхүү айлчлалаар харагдана. НАТО бол Eвроп-Атлантын эвсэл биш болоод хариуцлагын бүс нь дэлхий даяар тэлж байна. Дэлхий дахины альяанс болж өргөжих замын бэлчирт байна. Ингэхэд даян дэлхийд хамгийн амжилттай, тогтвортой яваа, хамгийн олон жил тэссэн, бас татан дагуулах увдистай цорын ганц цэрэг-улс төрийн эвсэл нь НАТО болж торойн үлдэж байна. Заавал хэн нэгний талд орж, нөгөөг нь дайсагнан шөргөөцөлдөх социализм-кап...
Open article