⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Александер Стубб нар албан ёсны хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав

ikon.mn ·Mongolia · world
Words
1215
Chars
9745
AI summary
Yes
Full story

Mongolian President U.Khurelsukh and Finnish President Alexander Stubb held official talks after meeting privately during Khurelsukh's state visit to Finland. The two presidents signed cooperation documents. The source says traditional friendly relations and cooperation between Mongolia and Finland are active in many social and economic sectors thanks to bilateral efforts.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Александер Стубб нар ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийлээ. Монгол, Финландын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд нийгэм, эдийн засгийн олон салбарт идэвхтэй өрнөж байгаад төрийн тэргүүн нар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Талууд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл, батлан хамгаалах, байгаль орчин, эрчим хүч зэрэг салбарт бодит үр дүн, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхийн төлөө байгаагаа нотоллоо. Түүнчлэн Монгол Улсад өрнөж буй “Тэрбум мод”, “Цагаан алт” болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал” зэрэг үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Төрийн тэргүүн нар НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцлоо. Албан ёсны хэлэлцээний үеэр харилцан тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход төрийн тэргүүн нар дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ. Монгол Улс, Финланд Улс хооронд гарын үсэг зурсан...

Open article