Украины хиймэл дагуулын интернэтийг хязгаарласнаа Илон Маск хүлээн зөвшөөрч, буцаан сэргээв
- Words
- 343
- Chars
- 2688
- AI summary
- Yes
Elon Musk acknowledged on Saturday that his company SpaceX had limited the speed of the Starlink satellite internet service in Ukraine. The restriction interfered with Ukraine's self-defense operations against Russia. Musk then restored the service.
Бямба гарагт Илон Маск өөрийн SpaceX компани нь Украин дахь Starlink хиймэл дагуулын интернэт үйлчилгээний хурдыг хязгаарласнаа хүлээн зөвшөөрчээ. Энэхүү хязгаарлалт нь Оросын эсрэг өөрийгөө хамгаалах Украины үйл ажиллагаанд саад учруулсан юм. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский эхлээд Starlink болон түүнд суурилсан цэргийн зориулалттай Starshield хиймэл дагуулын холбооны хурд өмнөх түвшиндээ хүрснийг мэдэгдсэний дараа Маск сошиал сүлжээгээр дамжуулан ийнхүү хүлээн зөвшөөрсөн байна. Өмнө нь тогтоосон хязгаарлалтын улмаас фронтын шугам дээрх үйл ажиллагаа долоо хоногоос илүү хугацаанд саатаад байсан юм. Украин улс Оросын халдлагыг сөрөн зогсохдоо олон жилийн турш ашиглаж ирсэн хиймэл дагуулын интернэт системийн ажиллагааг хэн тасалдуулах тушаал өгсөн талаар асуудал өнгөрсөн долоо хоногоос хойш яригдаж байв. Зеленский сошиал хуудсандаа "Хурд одоо байх ёстой түвшиндээ хүрсэн" гэж бичээд сэргээх ажил шөнийн турш үргэлжилж, Бямба гарагийн өглөө гэхэд хангалттай түвшинд хүрснийг мэдээлжээ. Ингэснээр фронтын шугамын хангамж, ложистик сайжирч, Оросын Шахед дронуудын эсрэг хамгаалалт бэхэжсэн байна. Украин улс үйлчилгээ хэвийн болсон тухай мэдэгдсэний дараа Илон Маск өнгөрсөн долоо хоно...
Open article