⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Ким Жон Ун хил дамнасан шинэ гүүрийг нээх зорилгоор Хятад улсад айлчилжээ

ikon.mn ·Mongolia · world
Words
554
Chars
4063
AI summary
Yes
Full story

North Korean leader Kim Jong Un visited China on Saturday to open a new bridge linking the two countries. During the visit, he expressed a desire to expand cooperation with the powerful neighbor. The visit shows that his foreign policy is becoming more active and decisive. He is also working to align his country with Beijing and Moscow.

Бямба гарагт БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун хоёр улсыг холбосон шинэ гүүрийг нээхээр Хятад улсад айлчилжээ. Тэрбээр энэ үеэрээ хүчирхэг хөрштэйгөө хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Ким Жон Уны энэхүү айлчлал нь түүний гадаад бодлого улам бүр идэвхтэй, шийдэмгий болж буйг харуулж байгаа юм. Тэрбээр өөрийн улсыг Бээжин, Москватай нэгтгэж, АНУ-ын эсрэг нэгдсэн фронт байгуулахыг зорьж байгаа бөгөөд үүнийгээ "шинэ хүйтэн дайн" гэж тодорхойлж байна. Энэ нь Ким Жон Уны сүүлийн нэг жилийн хугацаанд хийсэн анхны гадаад айлчлал юм. Умард Солонгосын асуудлыг хариуцдаг Өмнөд Солонгосын нэгдлийн яам болон Хятадын албан ёсны Шиньхуа агентлагийн мэдээлснээр Ким Жон Ун шинээр нээгдсэн гүүрээр дамжин Хятадын хил орчмын Даньдун хотод хүрэлцэн иржээ. Тэрбээр Хятадын Коммунист Намын Байнгын хорооны гишүүн Ван Хунинтай энэ үеэрээ уулзсан байна. Тэд автомашины үйлдвэртэй танилцаж, хоёр талын харилцааг бэхжүүлэхээ амлацгаажээ. Шиньхуа агентлагийн мэдээлснээр Ким Жон Ун хэлэхдээ БНАСАУ нь "Хятад улстай хамтран түүхэн найрамдлаа үргэлжлүүлэн хөгжүүлж, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байна. Ингэснээр хоёр улсын ард түмэнд бодит үр өгөөж авчрах болно" гэсэн байна. В...

Open article