Зөвхөн эрэгтэй залгамжлагчийг хаан ширээнд залах шинэчилсэн хууль Японд үйлчилж эхэллээ
- Words
- 632
- Chars
- 4347
- AI summary
- Yes
Amendments to Japan's imperial family law took effect on Saturday and reaffirmed the tradition that only a male heir can inherit the throne. The changes are expected to bring a historic shift to Japan's 1,500-year-old monarchy. The law also refers to distant relatives of the imperial family and to ordinary citizens in connection with the changes.
Японы эзэн хааны гэр бүлийн тухай хуульд оруулсан зөвхөн эрэгтэй хүн хаан ширээг залгамжлах уламжлалыг дахин баталгаажуулсан нэмэлт өөрчлөлтүүд Бямба гарагаас эхлэн хүчин төгөлдөр болжээ. Гэхдээ эдгээр шинэ өөрчлөлтүүд нь Японы 1,500 жилийн түүхтэй хаант засаглалд түүхэн өөрчлөлт авчрах төлөвтэй байна. Өөрчлөлтүүдийн хүрээнд эзэн хааны гэр бүлийн холын хамаатан, энгийн иргэдийн дунд өссөн эрэгтэй хүмүүсийг хааны гэр бүлд өргөж авах (ингэснээр тэд ирээдүйн залгамжлагчдын эцэг болох боломжтой болно), мөн гүнж нар энгийн иргэнтэй гэрлэснийхээ дараа ч хааны гэр бүлийн гишүүн хэвээр үлдэх боломжийг олгожээ. Гэвч шинэчилсэн хууль нь эзэн хаан Нарухитогийн охин, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн 24 настай гүнж Айког хаан ширээг залгамжлагч болох эрхгүй болгож байгаа бөгөөд түүний ирээдүйд төрж болзошгүй хүүхдүүд ч хааны гэр бүлийн гишүүн болох боломжгүй болж байна. Шүүмжлэгчид эдгээр өөрчлөлтийг гэр бүлийн гарал үүсэл эсвэл хүйсийн шинжээр нь ялгаварлан гадуурхсан гэж үзэж байгаа бөгөөд хааны гэр бүлийн залуу гишүүдэд эрэгтэй хүүхэд төрүүлэх дарамт учруулж байна хэмээн шүүмжилжээ. Эзэн хааны ордны хэрэг эрхлэх газраас мэдээлснээр албаны хүмүүс эдгээр арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх талаар с...
Open article