Хитлерийн “Бүргэдийн үүр” амралтын газарт гал гарсны дараа герман эр баривчлагджээ
- Words
- 452
- Chars
- 3397
- AI summary
- Yes
German firefighters worked on Saturday to put out a fire at Adolf Hitler's mountain retreat known as the Eagle's Nest. Police detained a suspect who may have mental health problems. The building sits in the Bavarian Alps at 1,834 meters and was used to receive high-ranking Nazi officials. The fire started on Friday, according to the report.
Бямба гарагт Германы гал сөнөөгчид Адольф Хитлерийн "Бүргэдийн үүр" хэмээх уулын амралтын газарт гарсан түймрийг унтраахаар ажилласан бол цагдаа нар сэтгэцийн асуудалтай байж болзошгүй нэгэн сэжигтнийг саатуулжээ. Баварийн Альпийн нуруунд, далайн түвшнээс дээш 1,834 метрийн өндөрт байрлах Нацистын өндөр албан тушаалтнуудын зочин хүлээн авдаг байсан уг барилгад Баасан гарагийн орой гал гарсан тухай дуудлага ирсэн байна. Альпийн уулын оргилд цас орж байх үед "Бүргэдийн үүр" бүхэлдээ галд автсан хэвээр байсан бөгөөд гал унтраах албаны дарга Михаэль Брандл хэвлэлийн хурлын үеэр түймрийн үлдэгдэл голомтуудыг үдээс хойш унтрааж дуусгасныг мэдэгджээ. Барилга нурж болзошгүй гэсэн болгоомжлолын улмаас дотор нь хүн нэвтрүүлээгүйг Брандл нэмж хэлсэн байна. Бавари мужийн эрх баригчдын мэдээлснээр Германы өмнөд хэсэгт, Оберзальцбергийн оргилд байрлах "Кельштайнхаус" буюу "Бүргэдийн үүр"-т гарсан түймрийг унтраахад 200 орчим гал сөнөөгч дайчлагджээ. Энэхүү байгууламж нь жилд 350,000 орчим жуулчдыг татдаг юм. Эрх баригчдын мэдээлснээр Баасан гарагийн оройн 21:50 цагт галын дохиолол дуугарсан байна. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Тухайн үед хүчтэй бороо орсны дар...
Open article