⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Түймрийн хохирлыг тогтоох шинжээчдийн баг болон ажлын хэсэг нисдэг тэргээр ажиллах шаардлага тулгарчээ

ikon.mn ·Mongolia · world
Words
279
Chars
2128
AI summary
Yes
Full story

A working group and a team of experts are jointly carrying out field research and measurements to establish the environmental damage from a forest and steppe fire in the Nomrog Strictly Protected Area. The group was set up under orders from the governor of Khalkh Gol soum in Dornod province and from the Minister of Environment and Climate Change. The assessment team and working group have a need to operate by helicopter, according to the report.

Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2026 оны А/132 дугаар захирамж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны А/860 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг болон шинжээчдийн баг Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг хамтран гүйцэтгэж байна. Ажлын хэсэг Ханчандмань уулын хусан ойн бүс, Хөтөл нуурын нарсан төгөл, Ар сүмийн хоолойн нарсан төгөл, Нөмрөгийн гол, Дэгээ гол орчмын түймэрт өртсөн талбайд одоогоор ажиллаад байна. Гэвч дархан цаазат газрын онгон болон онцгой хамгаалалтын бүсийн зүүн хэсэгт байрлах зарим ойн талбайд хүрэх замгүй, намаг, усархаг хотгор, олон салаа хоолой, гүн жалгаар тусгаарлагдсан тул автомашин, мотоцикл болон морин уналгаар нэвтрэх боломжгүй нөхцөл үүсээд байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам наас мэдээлэв. Эх сурвалж: БОУАӨЯ Түүнчлэн шатсан талбайгаар зорчих үед тээврийн хэрэгслийн дугуй гэмтэж, хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд хүндрэл учирч байгаа юм. Үүний улмаас Монгол Улсын хилийн зурвас орчим дахь түймэрт өртсөн ойн талбайн шаталтын хэмжээ, ойн гэмтлийн зэрэглэл, түймрийн бодит хамрах хүрээ, зэрлэг амьтдын тархалт, шилжилт ...

Open article