Серби улсыг олон жил удирдсан Александр Вучич сонгуулиар оюутнуудын хөдөлгөөнд ялагдсанаа хүлээн зөвшөөрлөө
- Words
- 586
- Chars
- 4338
- AI summary
- Yes
Aleksandar Vučić admitted defeat in Sunday’s election after long dominating Serbian politics. He and his right-wing party faced a student-led movement that had fought against his government for the past two years. Vučić had received support from Russian President Vladimir Putin.
Ням гарагт болж өнгөрсөн сонгуульд Сербийн улс төрд удаан хугацаанд ноёрхсон Александр Вучич ялагдсанаа хүлээн зөвшөөрлөө. Энэхүү сонгуульд тэр болон түүний баруун жигүүрийн нам засгийн газрынх нь эсрэг сүүлийн хоёр жилийн турш тэмцсэн оюутнуудын тэргүүлсэн хөдөлгөөнтэй өрсөлдсөн юм. Оросын ерөнхийлөгч Владимир Путиний дэмжлэгийг авч, мөн оюутнуудын хөдөлгөөнийг “өөрийг нь эрх мэдлээс зайлуулах гэсэн гадаадынхны оролцоотой явуулга" хэмээн буруутгаж ирсэн Вучич 14 жилийн турш бараг үнэмлэхүй эрх мэдлийг гартаа атгаж байсны эцэст унасан нь Балканы хойгийн энэ улсад улс төрийн томоохон эргэлт болж байна. Ням гарагт Сербийн 6.4 сая сонгогч 250 гишүүнтэй парламентад суух хууль тогтоогчдыг сонгосон юм. Ялагдлаа хүлээн зөвшөөрч үг хэлэхдээ Вучич өрсөлдөгч болох залуучуудын дэмжлэгтэй "Оюутны жагсаалт" эвсэл 135-140 суудал, харин түүний баруун жигүүрийн үзэл баримтлалтай Сербийн Дэвшилтэт нам (SNS)105 орчим суудал авах төлөвтэй байгааг мэдэгджээ. "Оюутны жагсаалт яллаа" гэж Вучич дэмжигчдэдээ хэлсэн ч өөрийнх нь намын ялагдалд Сербийн хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, Европын тодорхойгүй улс орнуудын хөндлөнгийн оролцоо, мөн "Америкийн далд төр" (American deep state) буруутайг мэдэг...
Open article