⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчлөл илэрсэн

ikon.mn ·Mongolia · world
Words
422
Chars
3299
AI summary
Yes
Full story

Ch. Onorsaikhan said that when more than 2,000 young men of military age were screened, over 50 percent were found to have an illness. Twelve fully equipped ambulances, worth 1.8 billion tugriks from the capital budget, were handed over to district health centers, district general hospitals, the capital emergency center, and health centers in Gachuurt, KhonKhor and Tuul village. The handover took place as aging hospital buildings were being renovated and repaired.

Нийслэлийн төсвийн 1.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон 12 автомашиныг дүүргийн Эрүүл мэндийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн Түргэн тусламжийн төв, Гачуурт, Хонхор, Туул тосгоны Эрүүл мэндийн төв зэрэг нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэж өгчээ. Энэ үеэр олон жил болсон эмнэлгийн барилгыг шинэчлэх, засварлах, тохижилт, аппарат хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн үзлэг, оношилгооны хүлээгдлийг бууруулж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай, чанартай, хүртээмжтэй болгоход хөрөнгө оруулалтыг чиглүүлэх шаардлагатайг эмнэлгийн удирдлагууд онцлов. Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дарга С.Ариунболд: Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 24 цагаар түргэн тусламж үзүүлдэг. Есдүгээр сараас долоодугаар сар хүртэл их ачаалалтай байдаг. Өнөөдрийн байдлаар 1700-1900 дуудлагатай байна. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад дуудлагын тоо 15 орчим хувиар нэмэгдсэн. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажиллах цагийг нэмэгдүүлсэн нь томуугийн дэгдэлтийн үеийн ачааллаас хуваалцаж байна. Засгийн газрын тогтоолоор Үндэсний түргэн тусламжийн төв байгуулахыг ихээр дэмжиж байгаа. Бид иргэдийн дуудлагаар үйлчлэхэ...

Open article