⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Обама Трампыг “Цагаан ордонд бялууны дэлгүүр нээсэн Саддам Хусейн”-тэй зүйрлэжээ

ikon.mn ·Mongolia · world
Words
409
Chars
2955
AI summary
Yes
Full story

Former U.S. President Barack Obama campaigned in Ohio for Democratic candidates ahead of the November 3 midterm elections and sharply criticized his successor, Donald Trump. Speaking in Cleveland, Obama said modern history had not seen such chaos, cruelty, corruption and incompetence. The headline framing said Obama compared Trump to Saddam Hussein opening a cake shop in the White House.

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама арваннэгдүгээр сарын 3-ны өдөр болох завсрын сонгуулийн өмнө Ардчилсан Намын нэр дэвшигчдийг дэмжих зорилгоор Охайо мужид болсон цуглаанд оролцохдоо өөрийн залгамжлагч Дональд Трампыг хурцаар шүүмжилжээ. Кливлэнд хотод үг хэлэхдээ Обама "Орчин үеийн түүхэнд урьд өмнө үзэгдээгүй эмх замбараагүй байдал, харгислал, авлига, чадваргүй байдал үргэлжилсэн хоёр жилийн дараа та бүхэнд 'Одоо хангалттай' гэж хэлэх боломж ирлээ. Бид яг энд, Охайо мужид өөрчлөлтийн төлөө саналаа өгөх гэж байна” хэмээн мэдэгдсэн байна. Ардчилсан Намын гишүүн, 65 настай Обама сонгогчдын санааг хамгийн их зовоосон асуудал болоод байгаа шатахууны үнийн огцом өсөлт, амьжиргааны өндөр өртөгт Трампын засаг захиргааг буруутгажээ. "Одоогийн ерөнхийлөгч хэд хэдэн буруу шийдвэр гаргасан. Хамгийн гол нь тэр хэний ч хүсээгүй, шаардлагагүй дайныг эхлүүлсэн" гэж Обама хэлсэн байна. Тэрбээр ерөнхийлөгч иргэдийн амьжиргааны зардлыг бууруулахын оронд Цагаан ордонд шинэ хүлээн авалтын танхим бариулж, хашаанд нь нисдэг тэрэгний буудал байгуулахад анхаарлаа хандуулсныг дурдав. "Та бүхэн анзаарсан эсэхийг мэдэхгүй юм, гэхдээ тэр барилга байшин засварлах ажилд л хэт их анхаараад байх шиг байна. Тэр...

Open article