Голомт банк “Монгол Улсын шилдэг дижитал банк”-аар дахин шалгарлаа
- Words
- 323
- Chars
- 2727
- AI summary
- Yes
Global Finance’s Best Digital Bank Awards named Golomt Bank the 2026 Best Digital Bank of Mongolia, reaffirming the bank’s earlier success in the category. The award cited Golomt’s digital transformation and technology-based services. Winners were judged on strategies for attracting digital customers, innovative digital products and services, product range and coverage, growth in the number of digital users, and digital solutions.
Дижитал шилжилт, технологи суурьтай үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банк Global Finance – Best Digital Bank Awards-аас 2026 оны “Монгол Улсын Шилдэг Дижитал Банк”-аар дахин шалгарч, амжилтаа бататгалаа. Энэ жилийн ялагчдыг дижитал хэрэглэгчдийг татах стратеги бодлого, шинэлэг дижитал бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэлт, нэр төрөл, хамрах хүрээ, дижитал хэрэглэгчдийн тоон өсөлт, дижитал шийдлүүдийн бодит үр өгөөж болон вэбсайт, мобайл загвар дизайн, үйл ажиллагаа зэрэг шалгуур үзүүлэлтүүдэд үндэслэн тодруулжээ. Мөн зөвлөх үйлчилгээ, аутсорсинг, технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Infosys компанийн шүүгчдийн бүрэлдэхүүн болон Global Finance сэтгүүлийн редакторууд хамтран шилдгүүдийг тодруулснаараа онцлог болсон юм. Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн дижитал шилжилтийн эхлэлийг тавьж, инновац шингэсэн дэвшилтэт шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг Монголын банк санхүүгийн салбарт анхлан нэвтрүүлсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд бид харилцагч, хамтрагч байгууллагууддаа Дижитал банк, Нээлттэй банк, Дэд бүтэц хуваалцах үйлчилгээ, Агент банк гэсэн дөрвөн үндсэн технологид суурилсан бизнесийн загварыг санал болгож байна. Мөн иргэд, харилцагчдынхаа онлайнаар үйлчилгээ авах нөх...
Open article