⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Богд банк Монголын бичил, жижиг, дунд бизнесийг дэмжих 15 сая ам.долларын санхүүжилт татлаа

ikon.mn ·Mongolia · sports
Words
214
Chars
1726
AI summary
Yes
Full story

Bogd Bank has raised $15 million in financing from BlueOrchard, an international investment management organization. The bank says the funds are meant to widen access to finance for Mongolia's micro, small and medium-sized businesses and to support their growth and development. The money will also go toward developing products and services that match clients' financial needs.

Богд банк Монгол Улсын бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бизнесийн өсөлт, хөгжлийг дэмжих зорилгоор олон улсын хөрөнгө оруулалтын менежментийн байгууллага “BlueOrchard”-аас 15 сая ам.долларын санхүүжилт татан төвлөрүүллээ. Богд банк нь харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлэх зорилгоор олон улсын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сангуудтай хамтран ажилладаг. BlueOrchard байгууллагатай хэрэгжүүлж буй энэхүү түншлэл нь олон улсын хөрөнгө оруулагчдын Богд банканд хүлээлгэж буй итгэлийг илэрхийлж байгаагаас гадна бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, тогтвортой өсөлтийг дэмжих чухал ач холбогдолтой юм. BlueOrchard байгууллагын тухай Тус байгууллага нь 2001 онд байгуулагдсан, Швейцарь улсад төвтэй, олон улсын хөгжлийн хөрөнгө оруулалтын менежментийн нөлөө бүхий компаниудын нэг юм. Өдгөө дэлхийн 100 гаруй оронд хөрөнгө оруулалт хийж, бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өсөлт, тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэн ажиллаж буй юм. Тус байгууллагын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу. Богд банкны тухай Богд банк нь 2...

Open article