Т.Аубакир: Арваннэгдүгээр сарын 1-нээс үндсэн тэтгэвэр орохтой зэрэгцэн суурь тэтгэвэр нэмж олгох бэлтгэл хангагдсан
- Words
- 418
- Chars
- 3093
- AI summary
- Yes
A revised 2026 state budget will for the first time give old-age pensioners an additional basic pension alongside their main pension starting November 1, Minister of Family, Labor and Social Protection T. Aubakir said. He said preparations are fully in place. Aubakir tied the change to amendments to the General Law on Social Insurance that introduced a multi-tier pension system and a basic pension.
2026 оны улсын төсвийг тодотгосноор өндөр насны тэтгэвэр авагч иргэдэд анх удаа суурь тэтгэврийг нэмж олгохоор болоод байна. Үүний бэлтгэл ажил бүрэн хангагдсан талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өнөөдөр мэдээлэв. Сайд Т.Аубакир "Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олон давхаргат тэтгэврийн тогтолцоотой болж, суурь тэтгэвэртэй болсон. Монгол Улс анх удаа суурь тэтгэвэр буюу улсын төсвөөс ахмад насанд хүрсэн тэтгэвэр авагчдынхаа тэтгэврийг нэмж өгөхөөр зохицуулалт орж ирлээ. 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр нэмэгдэхээр байсныг 2026 оны төсвийг тодотгосноор 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс нэмэхээр боллоо. Бүх бэлтгэлээ хангасан. Хүн бүр дээр параметр бодогдоно. Учир нь хүн бүрийн тэтгэвэр тогтоолгосон нөхцөл өөр. Төлсөн шимтгэл нь 50 төгрөгөөр ч зөрж магадгүй. Иймд хүн бүрд өөр өөрөөр бодох программ бэлэн болсон. Арваннэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр авагчдын үндсэн тэтгэвэр орохтой зэрэгцэн суурь тэтгэвэр нэмж олгох бэлтгэл хангагдсан. 2026 оны арваннэгдүгээр сард 96.3 тэрбум төгрөгийг суурь тэтгэвэрт олгохоор Сангийн Яам шийдвэрлэсэн" гэв. Түүнчлэн тэрбээр ирэх сараас төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, өндөр насны суурь...
Open article