Гуравдагч хөршийн хүрээ Умард Европ руу тэллээ
- Words
- 1709
- Chars
- 12242
- AI summary
- Yes
Mongolia’s head of state made state visits to two NATO member countries and to Belarus. One of the NATO countries is Finland, described as a recent member that treats joining the alliance as a source of national pride. Belarus is described as increasingly an outright opponent of NATO. The article presents these visits as a follow-up to an earlier piece addressed to Mongolians who tend to polarize.
Уран сайхны мэдрэмжээрээ ямагт туйлширдаг монголчууддаа зориуллаа гэж байгаад өмнөх нийтлэлээ толилуулсан. Туйлшралыг чинь эерүүлэхээр (ялимгүй хэтрүүлэг шүү!) Монгол Төрийн тэргүүн НАТО-гийн хоёр улс (Нэг нь бүр саяхан элссэн гээч! Тэгж элссэнээ үндэснийхээ баяр бахдал болгож буй Финланд), одоо НАТО-гийн илт дайсан болчхоод буй бас нэг улс (Беларусь) руу Төрийн айлчлал хийлээ. Монгол Улс алинтай нь ч дайсагнахгүй Төвийг чанд сахиж байна гэдгээ дэлхий нийтэд дахин нотлон харууллаа. НАТО-гийн цэргийн нэг том гүрэн ХБНГУ-тай стратегийн түншлэлээ бэхжүүлчихлээ, НАТО-гийн шинэхэн гишүүн Финландтай өмнөх түншлэлээ (Тэгш эрхтэй түншлэл-2011 он) нотлон баталгаажуулна. Монгол Улсын гуравдагч хөршийн хүрээ тэлж, бэхжиж байгаа нь энэхүү айлчлалаар харагдана гэж бичсэнээ үргэлжлүүлье. Нэг. ХБНГУ Айлчлалын бүх үйл явцыг энд дурдах гээгүй. Гуравдагч хөршийн эгзэгтэй өнцөг гэдэг үүднээс бичнэ. Эгзгийг нь олж гуравдагч хөршийн түншлэлээ бэхжүүллээ гэж дүгнэж байна. Дэлхий дахин тун амаргүй, тэгэх тусмаа Европ бүр ч амаргүй байна. 2022 оноос Европт дайн дэгдсэн, тэр дайн үргэлжилж байна. Буруутан зөвтнийг би ялгах гээгүй. Европ нэгэн дуугаар Украины талд зогсож байна. Ганц нүцгэн үнэн нь энэ. Укра...
Open article