Монгол, Хятадын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
- Words
- 282
- Chars
- 2310
- AI summary
- Yes
Mongolia and China signed an agreement aimed at expanding business cooperation. Growing trade and economic ties between the two countries have increased demand for yuan settlements, cross-border transactions and trade financing. In this context, banks and financial institutions from both sides are to strengthen cooperation and make international payments faster and more accessible for entrepreneurs’ trade and investment.
Монгол, Хятад хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжин тэлэхийн хэрээр юанийн төлбөр тооцоо, хил дамнасан гүйлгээ, худалдааны санхүүжилтийн хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Энэ нөхцөлд хоёр улсын банк, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, олон улсын төлбөр тооцоог илүү шуурхай, хүртээмжтэй болгох нь бизнес эрхлэгчдийн худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг дэмжих чухал ач холбогдолтой юм. Энэ хүрээнд Капитрон банкны Гүйцэтгэх захирал Э.Төрболд, БНХАУ-ын Bank of China банкны ӨМӨЗО-ны салбарын Ерөнхий менежерийн орлогч Бао Син Вэнь, Монгол Улс дахь Хятадын Ерөнхий Худалдааны Танхимын Гүйцэтгэх дэд тэргүүн Ан Е нар “Монгол, Хятадын юанийн бизнесийн хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурлаа. Тус хамтын ажиллагаа нь юанийн хил дамнасан төлбөр тооцооны үйлчилгээг хөгжүүлэх, санхүүгийн байгууллагуудын уялдаа холбоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүдийн худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд шаардлагатай санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэхэд чиглэж байна. Капитрон банк олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай түншлэлийн хүрээгээ тогтмол өргөжүүлж, гадаад төлбөр тооцоо болон худалдааны санхүүжилтийн үйлчилгээг х...
Open article