⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Чипийн эрэлтийн улмаас Өмнөд Солонгосын төлбөрийн тэнцэл Герман, Япон улсуудынхыг нийлүүлснээс илүү ашигтай гарав

ikon.mn ·Mongolia · tech
Words
412
Chars
3025
AI summary
Yes
Full story

Data published on Sunday showed that South Korea's balance-of-payments surplus in the second quarter of this year exceeded the combined figures of Germany and Japan. It was the first time this had happened since 1996, when comparable economic data for the three countries began to be recorded. The report pointed to a sharp increase in semiconductor chip exports.

Ням гарагт нийтлэгдсэн тоо баримтад өгүүлснээр энэ оны хоёрдугаар улиралд Өмнөд Солонгосын төлбөрийн тэнцлийн ашиг аж үйлдвэрлэлийн хүчирхэг гүрнүүд болох Герман, Японы үзүүлэлтүүдийн нийлбэрээс давсан байна. Эдгээр гурван улсын харьцуулж болохуйц эдийн засгийн мэдээлэл бүртгэгдэж эхэлсэн 1996 оноос хойш анх удаа ийм зүйл тохиолджээ. Хагас дамжуулагч чипийн экспортын огцом өсөлт нь Өмнөд Солонгосын худалдааны ашгийг түүхэн дээд түвшинд хүргэсэн бол хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын тэлэлт нь ногдол ашиг болон хүүгийн орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан байна. Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн таамаглалаар энэ онд Өмнөд Солонгосын төлбөрийн тэнцлийн ашиг Хятадын дараа дэлхийд хоёрдугаарт орох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь судалгаанд хамрагдсан дэлхийн 190 оронтой харьцуулахад хамгийн өндөр өсөлт болжээ. Гэсэн хэдий ч шинжээчид хиймэл оюун ухаан (AI)-тай холбоотой хөрөнгө оруулалт дэлхий даяар саарах, эсвэл өрсөлдөгч орнуудын чипийн нийлүүлэлт нэмэгдэх зэрэг нь олсон ашгийг эрсдэлд оруулж болзошгүйг анхааруулж, улс орны аж үйлдвэрийн суурийг төрөлжүүлэх шаардлагатайг онцолсон байна. Солонгосын Банкнаас ОУВС-гийн мэдээлэлд үндэслэн боловсруулсан тоо баримтаас үзвэл хоёрдуга...

Open article