Apple компанийн анхны эвхэгддэг гар утас болох iPhone Duo загварын дэлгэц цуурсан талаар зарим хэрэглэгч мэдээлжээ
- Words
- 329
- Chars
- 2552
- AI summary
- Yes
Owners of the first iPhone Duo complained that cracks appeared on the screen, and Apple acknowledged that a small number of such cases had been recorded. The device went on sale worldwide on Friday, after which reports of cracked screens began spreading on social media. Apple says the cases are very few. The iPhone Duo is Apple's first foldable model and starts at $1,999.
Анхны iPhone Duo загварын эзэмшигчид дэлгэцэд нь цууралт үүссэн талаар гомдоллож, Apple компани цөөн ийм тохиолдол бүртгэгдсэнийг хүлээн зөвшөөрчээ. Баасан гарагт уг бүтээгдэхүүн дэлхий даяар худалдаанд гарснаас хойш сошиал сүлжээнд дэлгэц цуурсан тухай мэдээллүүд гарч эхэлсэн байна. Гэхдээ ийм тохиолдол хэт цөөн бүртгэгдсэн тул $1,999-оос эхлэх үнэтэй, Apple-ийн анхны эвхэгддэг загвартай төхөөрөмжид үүссэн асуудал хэр ноцтой болохыг дүгнэх боломжгүй байгааг мэргэжилтнүүд тайлбарлажээ. Харин Apple компани зарим төхөөрөмжийн дэлгэцэд доголдол үүссэнийг баталсан байна. Тус компани "Бид цөөн тооны iPhone Duo төхөөрөмжийн дотоод дэлгэцэд асуудал үүссэнийг мэдэж байгаа. Хэрэв хэрэглэгчид iPhone Duo-гийнхоо дэлгэцтэй холбоотой асуудалтай тулгарвал AppleCare үйлчилгээтэй холбогдож, төхөөрөмжөө солиулах боломжтой" гэж мэдэгджээ. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар уг бүтээгдэхүүний дотоод дэлгэцийн нугардаг хэсэгт цуурал маягийн эвдрэл үүссэн гэнэ. Австрали, АНУ болон Энэтхэгийн хэрэглэгчдийн дунд ижил төстэй асуудал гарсан талаар Bloomberg агентлаг мэдээлжээ. Apple-ийн үзэж байгаагаар гэмтэлтэй төхөөрөмжүүд ашиглаж эхэлснээс хойш тун удалгүй доголдол нь илэрч байгаа гэнэ. Гэхдээ эхни...
Open article