Уламжлалт жор, орчин үеийн шийдлийг танилцуулсан “монгол оюун санаа”
- Words
- 439
- Chars
- 3407
- AI summary
- Yes
Monos Pharmaceutical Factory and a pharmacology research institute held an event to show how traditional Mongolian medicine recipes, used for hundreds of years, can be combined with modern science and technology. The event offered concrete examples. The organizers presented traditional and plant-based products developed through years of research and development to the public.
Монголчуудын олон зуун жилийн турш хэрэглэж ирсэн уламжлалт эмийн жор өнөө цагийн шинжлэх ухаан, технологитой хэрхэн хосолж байна вэ? Энэхүү асуултад бодит жишээгээр хариулах нэгэн арга хэмжээг Монос Эмийн Үйлдвэр, Эм судлалын хүрээлэн зохион байгуулж, олон жилийн судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнд бий болгосон уламжлалт болон ургамлын гаралтай шинэ бүтээгдэхүүнүүдээ олон нийтэд албан ёсоор танилцууллаа. “Монос Фарм” ХХК Гүйцэтгэх захирал М.Одгэрэл Монголчууд маань уламжлалт анагаах ухааны асар их өв баялагтай ард түмэн билээ. Энэхүү үнэ цэнтэй өвийг орчин үеийн хүмүүсийн эрүүл амьдралын хэв маяг, экологийн цэвэр, ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх гэсэн хүсэл зорилготой хослуулан хөгжүүлэх нь манай уламжлалт анагаах ухаанд маш сайхан зохицдог юм. Бидний зорилго бол яг энэ уламжлалт улс орныхоо өв соёлыг орчин үеийн хэрэглээнд нэвтрүүлэх талаар зорьж, уламжлалт болон ургамлын гаралтай эмийн үйлдвэрийн төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Уламжлалт анагаах ухааны эмийг орчин үеийн эмийн шаардлагатай ижил түвшинд чанар, аюулгүй байдлыг үнэлсэн судалгааны ажлууд болон тэдгээрийн үр дүнг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд танилцуулах зорилготой арга хэмжээ болж байна. Монгол Улсын Хүний га...
Open article