⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

"Японы Засгийн газар Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээх, экосистемийг хамгаалах чиглэлээр бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн"

ikon.mn ·Mongolia · world
Words
259
Chars
2063
AI summary
Yes
Full story

Mongolia's environment and climate change minister and a state secretary met Japan's ambassador to Mongolia, the CEO of Mobikom, and other officials yesterday. Japan's government is ready to provide broad support to restore the Nomrog Strict Protected Area and protect its ecosystem. The meeting brought together official representatives from both sides.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар өчигдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, “Мобиком корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясүхиро Очи болон бусад албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Игавахара Масарү Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас Монгол орны байгаль орчин, экосистемд ихээхэн хохирол учирсанд харамсаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Японы Засгийн газар тус бүс нутгийг нөхөн сэргээх, экосистемийг хамгаалах чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллах, бүх талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа онцоллоо. Мөн Япон Улсын байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнийг түймэрт өртсөн Нөмрөгийн дархан цаазат газарт ажиллуулах, Монголын мэргэжилтнүүдтэй туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Харин “Мобиком корпорац” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ясүхиро Очи байгаль орчинд учирсан хор хохиролд чин сэтгэлээсээ харамсаж байгаагаа илэрхийлж, Монголын ард түмнээс уучлалт хүслээ. Түүнчлэн түймрийг унтраах ажилд оролцсон нийт хүн хүч, албан хаагчдад талархал илэрхийлж, цаашид мөрдөн шалгах ажиллагаа болон б...

Open article