⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Anthropic компанийн IPO үүсгэн байгуулсан долоон хүнээ тэрбумтнууд болгоно

ikon.mn ·Mongolia · economy
Words
240
Chars
1699
AI summary
Yes
Full story

Anthropic filed a request for an initial public offering with the U.S. Securities and Exchange Commission on Monday. The company is one of Silicon Valley's fastest-growing firms. The IPO is expected to raise an amount that would be record-setting in stock market history. In May, Anthropic's market valuation reached $965 billion. The IPO would make the seven people who founded the company billionaires.

Цахиурын хөндийн хамгийн хурдтай өсөн дэвжиж буй компаниудын нэг Anthropic өчигдөр буюу Даваа гарагт АНУ-ын үнэт цаасны хороонд IPO (Initial Public Offering) буюу хувьцаагаа олон нийтэд нээлттэй худалдаалах хүсэлтээ гаргажээ. Энэхүү IPO нь хөрөнгийн зах зээлийн түүхэнд бичигдэх хэмжээний хөрөнгө босгох хүлээлттэй байгаа. Өнгөрсөн тавдугаар сард тус компанийн зах зээлийн үнэлгээ $965 тэрбумд хүрсэн бол ирэх сарын сүүлээр хувьцаагаа гаргаснаар $1.5 их наядыг давах тооцоотой байна. Nasdaq бирж дээр Anthropic нь арваннэгдүгээр сарын сүүлийн хагаст “ANT” таних тэмдэгтэй гарах юм. Үүний үр дүнд тус компанийг үүсгэн байгуулсан долоон эрхэм олон тэрбумын хөрөнгөтэй болох төлөвтэй байна. Тэдгээр нь одоо бүгд тус бүрдээ 230 саяас дээш ширхэг хувьцаа эзэмшиж байгаа. Тухайлбал компанийн гүйцэтгэх захирал Дарио Амодей 240,637,980 ширхэг хувьцаа эзэмшиж байна. Хамгийн олон буюу 244,173,040 ширхэг хувьцааг тус компанийн CCO (Chief Compute Officer) албан тушаалтай Том Браун эзэмшдэг. Хэрвээ компанийн үнэлгээ $1.5 их наядад хүрвэл түүний хөрөнгийн хэмжээ $24 тэрбумд хүрэх юм. Браун нь Anthropic компанийг 2021 оны нэгдүгээр сард ах дүү Амодей нар болон бусад дөрвөн хүний хамт үүсгэн байгуулж байжээ....

Open article