“Super Bowl” тэмцээний завсарлагын шоу үзүүлбэрийг рэппер Jay-Z гүйцэтгэнэ
- Words
- 283
- Chars
- 1987
- AI summary
- Yes
Rapper Jay-Z will perform the Super Bowl halftime show next February, the NFL announced. His company Roc Nation has organized the halftime show since 2019, and Jay-Z plays a key role in selecting the artists who perform each year.
Рэппер Jay-Z ирэх хоёрдугаар сард болох NFL-ийн аварга шалгаруулах "Super Bowl” тэмцээний завсарлагын шоу үзүүлбэрийг гүйцэтгэхээр болсныг Америкийн Үндэсний Хөлбөмбөгийн Лиг зарлалаа. Түүний "Roc Nation" компани 2019 оноос хойш "Super Bowl"-ын завсарлагын шоуг зохион байгуулж ирсэн бөгөөд тэрбээр жил бүр уг шоунд оролцох уран бүтээлчдийг сонгоход гол үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ Jay-Z өөрөө өмнө нь NFL-ийн аварга шалгаруулах тэмцээний тайзан дээр гарч байгаагүй бөгөөд энэ удаагийн мэдэгдэлд тэрбээр цорын ганц гол уран бүтээлч байх эсэх талаар тодорхой дурдаагүй байна. NFL-ийн мэдэгдэлд "Энэхүү том тоглолтын завсарлагын үеэр Jay-Z хэнийг зочин уран бүтээлчээр урих бол гэсэн хүлээлт одоо эхэлж байна. Мэдээж хэрэг, түүний эхнэр Бейонсе энэ жагсаалтын эхэнд бичигдэх нь дамжиггүй" гэжээ. Ирэх жилийн "Super Bowl LXI" тэмцээн хоёрдугаар сарын 14-ний өдөр Лос-Анжелес хотын ойролцоо зохион байгуулагдана. Jay-Z өнгөрсөн амралтын өдрүүдэд "Super Bowl" зохион байгуулагдах Лос-Анжелесын цэнгэлдэх хүрээлэнд хоёр удаа тоглолтоо үзүүлсэн юм. Лос Лос-Анжелесын эдгээр тоглолтууд нь түүний анхны цомог болох "Reasonable Doubt"-ын 30 жилийн ойд зориулсан аялан тоглолтын нэг хэсэг байв. Жинхэнэ нэрээрээ Ш...
Open article