⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Орон сууцны залиланг мөрдөн шалгах ажлын хэсэгт ₮173 тэрбумын хохиролтой 2,208 иргэний хэрэг бүртгэгджээ

ikon.mn ·Mongolia · world
Words
469
Chars
3585
AI summary
Yes
Full story

A special sub-working group set up in July is investigating housing fraud. The head of the General Police Department ordered a 40-member team to fight this type of crime and protect victims’ rights. The group has registered cases from 2,208 citizens with losses totaling 173 billion tugriks, while 41,441 crimes have been registered nationwide this year.

Орон сууцны залилах гэмт хэргийг мөрдөн шалгах дэд ажлын хэсэг энэ оны долоодугаар сард байгуулагдан ажиллаж байна. Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын даргын тушаалаар 40 алба хаагчтай ажлын хэсгийг томилж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэн хохирсон иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгааг мэдээллээ. Энэ он гарсаар улсын хэмжээнд 41,441 гэмт хэрэг бүртгэгдсэн. Эдгээр гэмт хэргийн 13,371 нь залилах гэмт хэрэг байжээ. Өөрөөр хэлбэл гурван хэрэг тутмын нэг нь залилан мэхлэх гэмт хэрэг байгааг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Н.Мишигдорж ярилаа. Орон сууцны залилантай холбоотой дараах мэдээллийг тэрбээр танилцуулав. "₮173 тэрбумын хохиролтой, 173 хэрэгт хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж" Энэ оны долоодугаар сарын 21-нд дэд ажлын хэсэг байгуулагдан орон сууцны залилах гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн. Нийтдээ 86 хуулийн этгээдэд холбогдох орон сууцны 3,990 гэрээ байгуулсан иргэний 173 тэрбум төгрөгийн хохиролтой, 173 хэрэгт хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж 2,208 иргэнийг хохирогчоор тогтоогоод ажиллаж байна. Эдгээрээс 117 хэргийг шийдвэрлэсэн ба 56 хэрэг үлдсэн. Үлдсэн 56 хэрэг дээр мөрдөгчдийн ажлын хэсэг ажиллаж байна. Хэ...

Open article