ЕТГ: Хотын дарга асан Х.Нямбаатар Канад улсаас орогнол хүсэхээр бэлдэж байгаа талаар мэдээлэл ирсэн
- Words
- 521
- Chars
- 3804
- AI summary
- Yes
Mongolia’s Office of the President held a press conference today over accusations that Kh.Nyambaatar repeatedly slandered the country’s president. Nyambaatar previously served as minister of justice and internal affairs and as governor of Ulaanbaatar. The office said it had received information that he is preparing to seek asylum from Canada. Presidential press representative Ts.Ganzorig spoke at the briefing.
Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Х.Нямбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийг удаа дараа гүтгэсэн хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын Газар(ЕТГ)-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулав. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Европын орнуудад Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийж байх хугацаанд хариуцлагатай албан тушаал хашиж байсан иргэн Х.Нямбаатар Ерөнхийлөгч рүү удаа дараа гүтгэлэг, ямар ч ор үндэсгүй мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Энэ нь олон улсад Монгол Улсын нэр хүнд, үндэсний эв нэгдэлд ан цав үүсгэх сөрөг мэдээлэл гэж ойлгож болно. Эдгээр асуудалд баримтаар няцаалт өгье. Ерөнхийлөгчийн хувьдаа нисдэг тэрэгтэй гэсэн. Иргэний Нисэхийн Ерөнхий Газраас лавласнаар Монгол Улсад 20 гаруй нисдэг тэрэг бий. 18 нь хувийн компани, хувь иргэнд бий. Төрд Зэвсэгт Хүчний Жанжин Штаб(ЗХЖШ)-т бий. Монгол Улсын Ерөнхийлөгч нь Зэвсэгт хүчний ерөнхий командлагч. Шаардлагатай тохиолдолд ЗХЖШ-ын нисдэг тэрэг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид үйлчилдэг. Австрали Улсад хувийн хаустай гэсэн. Зарим иргэн Ерөнхийлөгчийн хаус гэж зураг нийтэлж байсан. Үүнийг шалгавал энэхүү амины орон сууцны мэдээлэл нь ил тод бий, ямар ч хамааралгүй мэдээ...
Open article