Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэн түүхэн үйл явц: Сорилт, амжилт - I
- Words
- 3766
- Chars
- 27345
- AI summary
- Yes
The article recounts Mongolia’s path toward UN membership. It says Mongolia secured independence in 1921 and signed a friendship treaty with Soviet Russia on November 5, establishing diplomatic relations. In 1924 Mongolia adopted its first constitution and declared a republic, and 25 years had passed since then. The excerpt also mentions the UN Security Council’s two permanent members and a new friendship and cooperation treaty with the northern neighbor, the USSR.
Монгол Улс 1921 онд тусгаар тогтнолоо байлдан олж, арваннэгдүгээр сарын 5-нд Зөвлөлт Оростой найрамдлын гэрээ бичиг байгуулж, дипломат харилцаа тогтоон, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа Тунхагласнаас хойш 25 жил болсон байв. Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн (АЗ) Байнгын хоёр гишүүн бөгөөд умард хөрш ЗХУ-тай найрамдал, хамтын ажиллагааны шинэ гэрээ байгуулж, Дундад улс хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоов. Энэ тухай 1946 оны гуравдугаар сарын 6-нд маршал Х.Чойбалсан Францын «Ссория» (“Ce soir”-Сё свуар гэх франц үгийг тухайн үед Ссория гэж хөрвүүлсэн байна Д.У) сонины Москва дахь сурвалжлагч Джоржи Суриядаугийн (Georges Suriya) тавьсан дөрвөн асуултад бичгээр хариулахдаа дэлгэрэнгүй дурджээ. Мөн өдөр ЗСБНХУ-д суугаа Хятадын «Централь» сонины сурвалжлагч Зо Чиняй (Жу Цинюй-Zhu Xingui)-гийн асуултад бичгээр хариулт өгөхдөө ч нэгэн адил тэмдэглэсэн байна. Тийнхүү БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд ГЯЯ-ны сайд, маршал Х.Чойбалсангаас 1946 оны зургаадугаар сарын 21-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Трюгве Ли-д (Trygve H.Lie) илгээсэн өргөдөлдөө: «БНМАУ-ын ард түмэн нь өөрийн их хөрш ЗХУ-д эд материалын тус нэмрийг үзүүлэн, Нэгдсэн Үндэстний талд орж, фа...
Open article