Маогийн талаар “бодлогогүй” зүйл ярьсныхаа төлөө Хятадын брэндүүдэд хаягдсан Мбаппе уучлал гуйжээ
- Words
- 524
- Chars
- 3881
- AI summary
- Yes
French football star Kylian Mbappe apologized for what the source calls 'reckless' remarks about former Chinese leader Mao Zedong. Several Chinese brands canceled cooperation contracts with him because of the remarks. He made the comments during an appearance on the French TV program 'The Bridge'.
Хятадын удирдагч агсан Мао Зэдуний талаар хэлсэн “бодлогогүй” үгийнхээ төлөө Францын хөлбөмбөгийн од Килиан Мбаппе уучлал гуйжээ. Түүний энэ үйлдлийн улмаас Хятадын хэд хэдэн брэнд хамтын ажиллагааны гэрээгээ цуцалсан юм. Францын телевизийн "The Bridge" нэвтрүүлэгт оролцох үеэрээ Мбаппе "Намайг хамгийн их инээлгэдэг мэм бол нэг залуугийн дүрс бичлэг юм. Тэр хүн Хятадын дарангуйлагч байх аа..." гэж хэлжээ. Үүний дараа дэлгэц дээр Мбаппегийн нүүр царайг Мао Зэдуний зурагтай эвлүүлсэн мэм гарч ирэхэд тэрбээр инээж байгаа нь харагдсан юм. Реал Мадрид багийн довтлогч Мбаппе уучлал гуйсан мэдэгдэлдээ "Миний хэлсэн үг бодлогогүй байсан. Энэ нь Хятад улс болон дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй хятад хүмүүсийн сэтгэлийг гонсойлгосныг би одоо ойлгож байна. Миний үгэнд гомдсон хүн бүрээс уучлалт хүсье” гэжээ. Испанийн La Liga мөн уучлалт гуйж, "Килиан Мбаппегийн саяхан хэлсэн үг Хятад дахь хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийг гонсойлгосонд гүнээ харамсаж байна" гэж мэдэгдсэн байна. Хэдийгээр түүхэнд маргаантай үүрэг гүйцэтгэсэн гэгддэг ч Хятадын Коммунист Намын одоогийн удирдлага Мао Зэдунийг хүндлэн дээдэлдэг. Хятадын нийгэм, сошиал орчин Маогийн тухай сэдэвт маш болгоомжтой ханддаг юм. Тиймээс ...
Open article