Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайг шашны зан үйл үйлдэх зэргээр ашиглахгүй байхыг анхааруулав
- Words
- 105
- Chars
- 812
- AI summary
- Yes
Authorities warned citizens not to tie ceremonial scarves, perform religious rituals, or otherwise use parts of the Central Stadium for purposes other than those intended. The warning covers the stadium’s outdoor area, the fencing around green spaces, and other public property. The stadium administration said the venue is a public space where city residents can rest, stroll, and spend their free time. It stressed that public areas and green spaces should be used as intended.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбай, ногоон байгууламжийн хашлага болон бусад нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд хадаг уях, шашны зан үйл үйлдэх, зориулалтын бусаар ашиглахгүй байхыг иргэдэд анхаарууллаа. Тус хүрээлэнгийн захиргаанаас "Төв цэнгэлдэх хүрээлэн нь нийслэлчүүдийн амарч, зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх нийтийн орон зай юм. Иймд нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламжийг цэвэр цэмцгэр, бүрэн бүтэн байлгаж, бусдын ая тухтай орчинд зорчих, амрах эрхийг хүндэтгэн, нийтийн өмчид зөв зохистой хандахыг хүсье" хэмээв. Аравдугаар сарын 30-ны өдрийг дуустал өглөөний 07:00 цагаас оройн 19:00 цагийн хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалгануудыг нээж, иргэд алхах, биеийн тамир, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх боломжтой болоод байгаа билээ. Хүрээлэнг хоёр жилийн өмнө нийслэлийн өмчид бүртгэсэн юм.
Open article