⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

"Хоногт 13 цуваа нэвтрүүлдэг байсныг дөрвөөр хязгаарласнаар зэсийн баяжмал тээвэр, экспорт доголдох эрсдэл үүссэн"

ikon.mn ·Mongolia · sports
Words
132
Chars
1042
AI summary
Yes
Full story

Copper concentrate exports have fallen sharply in recent days. The headline says daily train convoys were cut to four from 13, creating a risk that copper concentrate transport and export will be disrupted. Oyu Tolgoi said its mine operations are continuing without interruption. It said it is paying special attention to meeting its production plan and to contributing to the country's social and economic development.

Сүүлийн өдрүүдэд зэсийн баяжмалын экспорт эрс буурсан байна. Уг асуудлаар "Оюу толгой" компаниас өгсөн тодруулгад "Оюу толгой компани нь уурхайн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтэд онцгой анхаарч, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд хувь нэмрээ оруулахын төлөө ажилладаг. 2026 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс хойш Ганцмод боомтоос Гашуунсухайт чиглэлд хилээр буцаж нэвтрэх гарцад тодорхойгүй шалтгааны улмаас хязгаарлалт тогтоон, хоногт 13 цуваа нэвтрүүлдэг байсныг дөрвөн цуваагаар хязгаарлаж байгаа нь баяжмал тээвэр, экспортын хэвийн үйл ажиллагаа доголдож, борлуулалт саатан эдийн засгийн хохирол учруулж болзошгүй эрсдэл үүссэн" гэжээ. Үүсээд буй нөхцөл байдлын талаар Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-наас тодруулахад Эдийн Засаг, Хөгжлийн Яам(ЭЗХЯ)-тай холбогдохыг зөвлөсөн. Харин ЭЗХЯ-наас "Сангийн Яам, АҮЭБЯ-наас энэ талаарх тоон мэдээллийг гаргадаг учир эдгээр яамнаас лавлаарай" гэсэн юм. Сангийн Яамнаас энэ талаар тодруулсан ч одоогоор хариу мэдээлэл өгөөгүй байна.

Open article