Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав
- Words
- 506
- Chars
- 3959
- AI summary
- Yes
The Human Rights Subcommittee of the State Great Khural met on October 28, 2026. It heard information from Mongolia's National Human Rights Commission and relevant agencies on how laws protecting human rights during arrest and detention are being implemented. A working group was established on ensuring human rights in arrest and detention operations.
Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр/2026.10.28/ хуралдав. Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон холбогдох байгууллагын мэдээллийг сонссон. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийн үнэлгээний газрын референт Г.Нямгэрэл, ХЭҮК-ын гишүүн Д.Энхболд, Гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, УЕПГ-ын Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, ахлах прокурор Ч.Мөнх-Эрдэнэ, ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Цолмон, ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Д.Одсэр, ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Батдэлгэр нар хуралдаанд оролцов. ХЭҮК-ын гишүүн Д.Энхболд, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүхийн шийдвэргүй баривчлахтай холбоотойгоор ХЭҮК-т 2024 онд 360, 2025 онд 407, 2026 онд 303 гомдол ирсэн. Эдгээр нь нийт гомдол мэдээллийн 27.6 хувийг эзэлж байна. Цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцдоггүй гэсэн гомдол ...
Open article