Дэлхийн хамтын нийгэмлэг Нэгдсэн Үндэстний Байгууллага ба Монгол Улс - 65 жил II
- Words
- 2806
- Chars
- 20503
- AI summary
- Yes
The excerpt begins with the founding of the United Nations. It recalls that in August 1941, during the difficult early years of World War II, the Atlantic Conference was held at the US naval port of Argentia on Canada's Newfoundland. There, US President Franklin D. Roosevelt and British Prime Minister Winston Churchill met face to face for the first time and took up a joint declaration. The article is labeled as the second part of a series on the UN and Mongolia's 65-year relationship.
I. НҮБ байгуулагдсан нь Дипломатын түүх өгүүлбэл Дэлхийн II дайны эхэн үеийн хүндхэн жил 1941 оны наймдугаар сарын хууч дээр Канадын Ньюфаундлендийн зүүн өмнөд эрэгт орших АНУ-ын Аргентья тэнгисийн цэргийн боомтод болсон Атлантын бага хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д. Рузвельт, Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль нар анх удаа нүүр тулан уулзаж, Хамтарсан Тунхаглалыг гаргасан юм. Энэ нь АНУ дэлхийн II дайнд албан ёсоор орохоос хэдэн сарын өмнө болсон үйл явдал байв. Британийн Хөдөлмөрийн намын Daily Herald сонин дурдсан баримт бичгийг “Атлантын Харти” хэмээн нэрлэж Уинстон Черчилль 1941 оны наймдугаар сарын 24-нд Их Британийн парламентад үг хэлэхдээ энэ нэр томьёог ашигласан бөгөөд тэр цагаас хойш ийнхүү нэрлэгдэж, дайны дараах дэлхий дахинд АНУ ба Их Британийн баримтлах дараах зорилтуудыг тодорхойлсон байна. Үүнд: нутаг дэвсгэрийн өргөтгөл хийхгүй байх, ард түмний хүсэл зоригийн эсрэг нутаг дэвсгэрийн өөрчлөлт хийхгүй байх, ард түмэн хувь заяагаа өөрсдөө тодорхойлох, тусгаар тогтнолоо алдсан улс орнуудад өөрийн засаглалыг сэргээх, худалдааны хязгаарлалтыг бууруулах, дэлхий нийтэд илүү сайн эдийн засаг, нийгмийн нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хамтран ажиллах, айдас ба я...
Open article