АНУ-аас орогнох эрх авч, Майамид газардсан Флавио Болсонару өөрийгөө Бразилын хууль ёсны удирдагчаар зарлалаа
- Words
- 462
- Chars
- 3450
- AI summary
- Yes
Flavio Bolsonaro declared himself Brazil's legitimate leader after fleeing to the United States on Wednesday following an election loss, according to the report. The senator accused Brazil's Supreme Court and current President Luiz Inacio Lula da Silva of seizing state power through the election results. The report said Lula defeated him by more than 4 million votes.
Сонгуульд ялагдсаныхаа дараа Лхагва гарагт АНУ-д дүрвэн ирсэн сенатор Флавио Болсонару өөрийгөө Бразилын хууль ёсны удирдагчаар зарлажээ. Тэрбээр Бразилын Дээд Шүүх болон өөрийг нь 4 сая гаруй саналын зөрүүгээр ялсан одоогийн ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Силва нарыг сонгуулийн үр дүнгээр дамжуулан төрийн эрхийг булаасан гэж буруутгасан байна. Ням гарагт болсон сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа Бразилаас зугтаж, гэр бүлийн хамт Майамид ирсэн Болсонару эх орноосоо гарахад нь тусалж, улс төрийн орогнол олгосон Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарт талархал илэрхийлжээ. Болсонару сошиал сүлжээнд нийтэлсэн анхны нээлттэй захидалдаа өөрийгөө "сонгогдсон ерөнхийлөгч" хэмээн нэрлэсэн байна. Гэвч тэрбээр дараа нь уг хувилбараа устгаж, оронд нь өөрийгөө Бразилын хууль ёсны "удирдагч" гэж тодорхойлжээ. Тэрбээр шинэчилсэн мэдэгдэлдээ "Зөвхөн надад саналаа өгсөн 60 сая сонгогчдодоо төдийгүй нийт Бразилчуудад хандан хэлэхэд би бол жинхэнэ удирдагч юм. Харин Бразилын сонгуулийг хулгайлсан этгээдүүд бол дарангуйллыг тогтоосон гэмт хэргийн бүлэглэлийн нэг хэсэг юм" гэж мэдэгдсэн байна. Эндрьюсийн агаарын баазад сэтгүүлчид Болсонаругийн мэдэгдлийн талаа...
Open article