Г.Билгүүн: Нийтийн тээврийг байнга хянахын тулд тээвэр зохицуулагчийн орон тоог нэмэхээр төлөвлөж байна
- Words
- 214
- Chars
- 1651
- AI summary
- Yes
In the capital, 1,176 public transport buses serve residents each day. In recent days, those buses have been making passengers wait longer. G. Bilguun, head of the Public Transport Policy Office, said weather conditions and a gasoline shortage are increasing the number of people traveling by public transport bus. He plans to add transport controller positions so public transport can be monitored continuously.
Нийслэл хотод өдөрт нийтийн тээврийн 1,176 автобус иргэдэд үйлчилдэг байна. Сүүлийн өдрүүдэд нийтийн тээврийн автобус удаан хүлээлгэх болсон. Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэж буй талаар Нийтийн Тээврийн Бодлогын Газрын дарга(НТБГ) Г.Билгүүн "Цаг агаарын нөхцөл байдал болон бензиний хомсдолоос шалтгаалж нийтийн тээврийн автобусаар зорчих иргэд нэмэгдэж байна. Аравдугаар сарын 27-ны өдөр 766,000 орчим иргэн автобусаар үйлчлүүлсэн. Авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж чадахгүй, шатахууны оочероос шалтгаалж нийтийн тээврийн хөдөлгөөн саарсан, түгжрэлээс шалтгаалж автобуснууд нэг талдаа гарч байгаа асуудлыг НТБГ-ын болон үйлчилгээ үзүүлэгч 17 оператор компанийн тээвэр зохицуулагч нар GPS-ээр хянаж, богино эргэлтээр явуулах зохицуулалт хийж байна. Тухайлбал энэ сарын 28-нд 40 орчим автобусыг богино эргэлтээр явууллаа. Сарын хугацаанд 400 орчим тээвэр зохицуулалтыг хийсэн. Байнгын хяналттай байлгахын тулд тээвэр зохицуулагчийн орон тоог нэмэхээр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар НТБГ-ын тээвэр зохицуулагчаар ажиллаж буй хоёр хүн 137 чиглэлийг хянадаг ч зарим чиглэлийг алдах магадлалтай. Иймээс нэг ээлжид 4-5 тээвэр зохицуулагч ажиллуулан цаг тутамд хянаж, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч ...
Open article