⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

TEEN ХУРАЛДАЙ-2026: Байгальд ээлтэй залуусын V чуулган эхэллээ

ikon.mn ·Mongolia · world
Words
402
Chars
3055
AI summary
Yes
Full story

The fifth TEEN forum, TEEN ХУРАЛДАЙ-2026, has begun under the motto “Let’s start with one step.” It brings together 90 teenage representatives from the capital and 21 provinces. Participants are sharing knowledge and experience on environmental protection, cultural heritage, and increasing social participation. The Mongol Ecology Center has been operating in the environmental and civil society sector for 16 years.

“Нэг алхмаас эхэлье” уриан дор зохион байгуулагдаж буй чуулганд нийслэл, 21 аймгаас 90 өсвөр үеийн төлөөлөгч хүүхдүүд оролцож, байгаль орчноо хамгаалах, өв соёлоо өвлөн уламжлах, нийгмийн идэвх оролцоогоо нэмэгдүүлэх чиглэлээр мэдлэг, туршлагаа хуваалцаж байна. Байгаль орчин, иргэний нийгмийн салбарт 16 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буй “Монгол Экологи Төв” төрийн бус байгууллагын нийгэмд чиглэсэн үндсэн дөрвөн хөтөлбөрийн нэг, Европын холбооны хамтын санхүүжилттэй “Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус” (Youth Sustainability Corps) хөтөлбөр нь 2019 оноос эхлэн өсвөр үеийнхэн, залуучуудад чиглэсэн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг онцлох арга хэмжээний нэг бол байгальд ээлтэй залуусын “Teen Хуралдай” чуулган юм. Улсын хэмжээнд тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулган “Нэг алхмаас эхэлье” уриан дор 2026 оны аравдугаар сарын 27-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Чуулганы зорилго нь өсвөр үеийнхний нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах ухамсар, өв соёлоо эрхэмлэн дээдлэх хандлагыг төлөвшүүлэх, залуусын санаачилга, манлайллыг дэмжихэд оршино. Э...

Open article