Далайн аяллын тансаг хөлөг шатахууны үнэ өссөний улмаас замдаа зогсож, зорчигчдоо Камбож улсад гацаажээ
- Words
- 454
- Chars
- 3328
- AI summary
- Yes
A luxury cruise ship on a multi-year round-the-world voyage stopped operating en route after fuel prices rose sharply, and passengers were disembarked in Cambodia. The US-based company that owns the Villa Vie Odyssey said it was working with passengers on a disembarkation plan and on temporary accommodation arrangements. The headline said the passengers were left stranded in Cambodia.
Дэлхийг тойрох олон жилийн аялалд гарсан тансаг ангиллын хөлөг онгоц шатахууны үнэ хэт өссөний улмаас замдаа үйл ажиллагаагаа зогсоож, зорчигчдоо Камбож улсад буулгасан байна. "Villa Vie Odyssey" хөлөг онгоцыг эзэмшдэг АНУ-д төвтэй компани зорчигчдыг хөлөг онгоцноос буулгах төлөвлөгөө болон "түр хугацаагаар байрлуулах нөхцөл"-ийн талаар тэдэнтэй хамтран ажиллаж байгаагаа мэдэгджээ. Хөлөг онгоцонд яг хэдэн хүн байгаа нь тодорхойгүй ч 200 орчим метр урттай уг хөлөг 650 хүртэл зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм. Энэхүү хөлөг онгоц 2024 оны аравдугаар сард Белфаст хотоос "дэлхийг тойрох тасралтгүй аялал"-д гарсан байна. Энэ оны эхээр Ираны мөргөлдөөн эхэлснээс хойш дэлхий даяар шатахууны үнэ огцом өссөн. Хөлөг онгоцны компанийн мэдээлснээр Азийн зарим бүс нутагт нэг бүхээгт (өрөө) ногдох сарын шатахууны зардал $1,800-аас $8,000 хүртэл өссөн байна. "Villa Vie Residences" компани "шатахуун зарцуулалтыг бууруулахын тулд аяллын хурдыг сааруулж, боомтуудад илүү удаан хугацаагаар зогсох зэрэг дорвитой арга хэмжээнүүдийг авсан" талаар мэдэгджээ. Гэвч эдгээр арга хэмжээнүүд нь "шатахууны үнийн хэт өсөлтийг нөхөхөд" хангалтгүй байсан гэнэ. "Шатахууны үнийн өсөлтийг бүхэлд нь зорчигчдод үүрүүлэ...
Open article