⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Apple компани өөрийн анхны “touchscreen” бүхий MacBook зөөврийн компьютерыг танилцууллаа

ikon.mn ·Mongolia · tech
Words
244
Chars
1791
AI summary
Yes
Full story

Apple introduced its first MacBook Pro with a touchscreen on Wednesday, after once mocking the idea of touchscreen laptops. The laptop has a display called PROLED XDR Display. It is the latest in a series of products unveiled by new CEO John Turnus in the two months since he took office.

Нэгэн үе хуруу мэдрэгчтэй дэлгэц бүхий зөөврийн компьютерын санааг элэглэн шоолж байсан Apple компани Лхагва гарагт өөрийн анхны ийм дэлгэцтэй MacBook Pro бүтээгдэхүүнийг танилцуулжээ. “PROLED XDR Display” хэмээх дэлгэцтэй уг зөөврийн компьютер нь тус компанийн шинэ гүйцэтгэх захирал Жон Тернусын ажлаа авснаас хойших хоёр сарын хугацаанд танилцуулсан цуврал бүтээгдэхүүнүүдийн үргэлжлэл болж байна. Өмнө нь Apple компани iPhone Duo, HomeView зэрэг шинэлэг бүтээгдэхүүнүүд танилцуулаад байгаа. Арваннэгдүгээр сарын 6-ны өдөр худалдаанд гарах шинэ MacBook Pro нь 14 ба 16 инчийн хувилбартай, Apple-ийн зохион бүтээсэн M5 Pro, эсвэл M5 Max чиптэй байх гэнэ. Жижиг хувилбар нь $2,899-ээс, том нь $3,399-өөс эхлэх үнээр худалдаалагдах юм байна. Шинэ бүтээгдэхүүн нь график дизайн, хөгжмийн уран бүтээлчид, аппликэйшн хөгжүүлэгчдийн хэрэглээнд тохиромжтой гэж үзэж байгаагаа Apple илэрхийлжээ. Түүнчлэн одоо байгаа ихэнх аппликэйшн хуруу мэдрэгчийг хулганатай ижил гэж ойлгох тул ийм дэлгэцтэй шууд зохицон ажиллах боломжтой байх гэнэ. Хуруу мэдрэгч бүхий дэлгэцтэй зөөврийн компьютерууд зах зээлд анх гараад арав гаруй жил болж байгаа. Майкрософт компани 2012 онд Windows 8 үйлдлийн системээ гаргасан нь...

Open article