⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Технологи хүргэлтийн салбарыг хэрхэн өөрчилж байна вэ?

ikon.mn ·Mongolia · tech
Words
681
Chars
5376
AI summary
Yes
Full story

Delivery services were once seen as a simple matter of moving parcels from one point to another. Intense growth in e-commerce and demand for faster, cheaper and more reliable service are pushing logistics into a new technology-driven phase. In Mongolia, UBcab is one of the companies applying this change in the delivery sector.

Өмнө нь хүргэлтийн үйлчилгээ нь илгээмжийг нэг цэгээс нөгөө цэгт тээвэрлэх энгийн үйл ажиллагаа мэт ойлгогддог байсан. Харин цахим худалдаа эрчимтэй хөгжиж, хэрэглэгчид илүү хурдан, хямд, найдвартай үйлчилгээг хэрэгцээтэй болсноор логистикийн салбар технологид суурилсан шинэ шатанд шилжиж байна. Монголд энэ өөрчлөлтийг хүргэлтийн салбарт хэрэгжүүлж буй компаниудын нэг нь UBcab Express юм. Таксины аппликейшнээс логистикийн технологи руу UBCab анх такси үйлчилгээнд технологийн шийдэл нэвтрүүлж, хэрэглэгч болон жолоочийг аппликейшнээр шууд холбох загварыг хөгжүүлсэн. Улмаар энэхүү технологийн суурь, жолоочийн сүлжээг хүргэлт, логистикийн салбарт ашиглаж эхэлснээр UBCab Express-ийн үйл ажиллагаа өргөжжээ. Өдгөө UBcab Express нь шуурхай хүргэлт, чиглэлийн хүргэлт, ачаа тээвэр, агуулахын логистик зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг системд холбон ажиллаж байна. Энд технологийн үүрэг нь зөвхөн хэрэглэгч аппликейшнээр хүргэлт захиалах боломжтой болсноор хязгаарлагдахгүй. Хүргэлтийн захиалга үүссэнээс эхлээд жолоочид хуваарилах, барааг ангилах, маршрут төлөвлөх, хүргэлтийн явцыг хянах хүртэлх бүх процесс системийн уялдаанд шилжиж байна. Нэг хүргэлт бус, олон мянган маршрутыг зэрэг оновчлох нь...

Open article