Зайн гэрчлэлтээр нотариатын үйлчилгээ авах хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ
- Words
- 228
- Chars
- 1880
- AI summary
- Yes
A draft law amending the Law on Notaries, together with related draft laws, was discussed and decided to be submitted to Parliament. The draft includes principles aimed at protecting citizens' lawful interests and expanding access to legal services. It also covers remote witnessing for obtaining notary services in an electronic environment.
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Хуулийн төсөлд иргэний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх хүрээнд дараах зарчмын шинжтэй асуудлыг тусгасан байна. Цахим орчинд нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгалаа. Зайн гэрчлэлтээр гэрээ, хэлцэл гэрчлэх, итгэмжлэл гэрчлэх, гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх нотариатын үйлдлийг хийхээр тусгажээ. Гэрээслэл, өв залгамжлал, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой үйлдлийг зайн гэрчлэлтээр хийхгүй байхаар тусгажээ. Зайн гэрчлэлтийг нэвтрүүлснээр Иргэний хуульд заасан цахим хэлбэрээр хэлцэл байгуулах зохицуулалтыг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний цахимжилтыг дэмжих, гадаад улсад болон алслагдсан бүс нутагт амьдардаг иргэд нотариатын үйлчилгээг байгаа газраасаа авах боломжийг бүрдүүлнэ. Нотариатчийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэх хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настны гэрээслэл, өв залгамжлал, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой нотариатын үйлдлээс бусад үйлчилгээний хөлсийг хөнгөлөх, хөдөлм...
Open article