"Роснефть үйлдвэрээс арваннэгдүгээр сард 69,500 тонн шатахуун нийлүүлэхээр урьдчилсан мэдээ ирж байна"
- Words
- 360
- Chars
- 2729
- AI summary
- Yes
Deputy Minister of Industry and Mineral Resources B. Munkhtamir and business representatives gave information today within the fuel emergency headquarters. A preliminary forecast indicates Rosneft will supply 69,500 tons of fuel from its plant in November. Munkhtamir said repairs on Russian railways caused a two-day stoppage. He said this produced a gasoline shortage shock among the public and that cases of artificially increasing the load are occurring.
Шатахууны шуурхай штабын хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир болон ААН-ийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл өглөө. Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир хэлэхдээ "ОХУ-ын төмөр зам дээр засвар гарсантай холбоотойгоор хоёр хоногийн хугацаанд зогссон. Улмаар бензиний хомсдолын шок олон нийтийн дунд үүсэж, ачааллыг хиймлээр ихэсгэх тохиолдлууд гарч байна. Үүнд хариуцлагатай мэдэгдэл хийхэд одоогийн байдлаар Монгол Улсад бензин тасарч, бензингүй болно гэсэн ойлголт байхгүй. Өдөр тутам тогтмол захиалгын дагуу вагон орж ирж байна. Өчигдөр, өнөөдөр нийт 150 орчим вагон орж ирсэн бөгөөд түгээлтээ хийгээд явж байна. Шатахуун түгээх станцуудад түгээлт хэвийн үргэлжилж байгаа. Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдэд үүссэн хомсдолтой холбоотойгоор иргэдийн дараалалд зогсох оочер буурахгүй байна. Иймд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны бие бүрэлдэхүүн, Ашигт малтмал, газрын тосны газрынхан, Монополын эсрэг газар, НЗДТГ-ын байцаагч нар өнгөрсөн өдрүүдэд бүх ШТС-д хяналт шалгалт хийсэн" гэлээ. "Хэвийн үед Монгол Улс сардаа 70,000-75,000 тонн шатахуун хэрэглэдэг" Үргэлжлүүлэн "Ойрын нэг, хоёр өдрийн хугацаанд шатахууны түгээлт хэвийн болж, бага зэрэг нөөцлөх хэмжээ үүсэхээр байна. Ирэ...
Open article