Sura Korean Restaurant тав дахь салбараа Encanto Centro Mall-д нээлээ
- Words
- 414
- Chars
- 3136
- AI summary
- Yes
Sura Korean Restaurant opened its fifth branch in the newly opened Encanto Centro Mall last week. The restaurant began operating in 2013 and aims to stand out in Mongolia’s Korean food scene through its style, taste and service. The new branch has 118 seats and a separate hall that can accommodate up to 50 people.
Монголд солонгос хоолны рестораны өөрийн өнгө төрх, амт чанар, үйлчилгээгээрээ ялгарахыг зорьж буй Sura Korean Restaurant тав дахь салбараа нээлээ. 2013 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн Sura Korean Restaurant өнгөрсөн долоо хоногт шинээр нээлтээ хийсэн их дэлгүүр Encanto Centro Mall -д тав дахь салбараа нээлээ. Шинэ салбар нь нийт 118 хүний суудалтай бөгөөд 50 хүртэлх хүн хүлээн авах боломжтой тусдаа заал, 10-12 хүн хүлээн авах хоёр VIP өрөөтэй. Ингэснээр гэр бүл, найз нөхдийн уулзалтаас эхлээд байгууллагын арга хэмжээ, төрсөн өдөр, хамт олны зоог хүртэлх олон төрлийн хэрэгцээнд нийцсэн орчныг бүрдүүлж байна. Нээлтийн урамшуулалт үйлчилгээ Эдгээр нээлтийн өдрүүдийг тохиолдуулан "Sura Korean Restaurant"-аас зочилсон эхний үйлчлүүлэгчдэдээ зориулан 1,000 ширхэг DESSERT39-ийн бялуугаар бэлэг барьсан юм. Мөн 10 дугаар сарын 31-ний "Halloween"-ий баярын өдрөөр хүрэлцэн ирэх үйлчлүүлэгчдэдээ бэлэгтэй урамшууллыг зохион байгуулна. Нэг стандарт, нэгдсэн зохион байгуулалт "Sura Korean Restaurant"-ийн гол онцлог нь чанартай түүхий эдийн сонголт, хоол үйлдвэрлэлийн зохион байгуулалт, салбар бүрийн амт чанарын тогтвортой байдал болон гал тогооны үйл ажиллагаанд технологийн шийдэл нэвтрүүлэх, бүт...
Open article